- Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 13.4 их наяд төгрөгт хүрэв.
- Үнэт цаасны зах зээлийн арилжаагаар 2025 оны эхний 2 сард 108.0 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, өмнөх оны мөн үеэс 11 тэрбум төгрөгөөр өсчээ.

Үнэт цаасны зах зээлийн арилжаагаар 2025 оны эхний хоёр сард 108 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, өмнөх оны мөн үеэс 11 тэрбум төгрөгөөр өсчээ.
Үнэт цаасны нийт гүйлгээний 22 хувь нь анхдагч зах зээлийн гүйлгээ, 78 хувь нь хоёрдогч зах зээлийн гүйлгээ байна.Үнэт цаасны гүйлгээний 36.4 хувийг компанийн бонд, 34.5 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, 28.5 хувийг компанийн хувьцаа, 0.6 хувийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх тус тус эзэлж байна.Үнэт цаасны гүйлгээ хоёрдугаар сард 36 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 9.3 тэрбум төгрөгөөр өссөн байна.
Арилжсан үнэт цаас 2025 оны эхний хоёр сард 215.7 сая ширхэг болж, өмнөх оны мөн үеэс 2.3 сая ширхгээр буурчээ.
ТОП-20 дундаж индекс 2025 оны хоёрдугаар сард 52617.7 нэгж болж, өмнөх оны мөн үеэс 9082.4 нэгжээр өссөн байна. Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 13.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.7 их наяд төгрөгөөр өсчээ. Зах зээлийн нийт үнэлгээний 99.8 (13.4их наяд төгрөг) хувийг Монголын хөрөнгийн бирж, 0.2 (20.9 тэрбум төгрөг) хувийг Улаанбаатар хөрөнгийн бирж тус тус эзэлж байна.