bnr-0
Монгол Улсын "Brain Drain index" буюу "Оюунлаг боловсон хүчин гадагшлах индекс" 2022 оноос эхлэн буурч байна
10 сарын 08, 2024
ХУВААЛЦАХ
  • "Brain Drain" индексээр манай улс 2022 он хүртэл тогтмол өсөлттэй байсан бол сүүлийн 2 жил буурч байгаа гэсэн эерэг үзүүлэлт байна.
  • 175 улсын дундаж үзүүлэлт нь 2024 оны байдлаар 4.98 индекс оноо байна.
Дэлхийн дундажтай харьцуулахад Монгол Улсын индекс 1 бүхэл оноогоор бага байгаа нь сайшаалтай.

Олон улсын “Human Flight” – “Brain Drain” индекс нь тухайн улсын ур чадвартай хүний нөөцийн гадагш гарч ажиллаж, амьдарч байгаа урсгалыг хэмждэг индекс юм. 1-10 оноогоор индексийг гаргадаг. Тэгэхээр оноо өсөх тусам ур чадвартай ажилтнуудаа тэр хэмжээгээр алдаад байна гэсэн үг. 

Энэ индексээр манай улс 2022 он хүртэл тогтмол өсөлттэй байсан бол сүүлийн 2 жил буурч байгаа гэсэн эерэг үзүүлэлт байна. Энэ нь мэргэшсэн, ур чадвартай, нарийн мэргэжлийн хүмүүсийн гадагш гарч ажиллах урсгал бага зэрэг саарч байна гэсэн үг.

Дэлхийн дундажтай харьцуулахад Монгол Улсын индекс 1 бүхэл оноогоор бага байгаа нь сайшаалтай. 175 улсын дундаж үзүүлэлт нь 2024 оны байдлаар 4.98 индекс оноо байна. Хамгийн өндөр үзүүлэлт Самоа 10 индекс, хамгийн бага үзүүлэлт Австралид 0.3 индекстэй байна.  

mobile-logo