Импортоор авах элчин чихрийн хэмжээ 30 хувиар өсчээ
01 сарын 16, 2025
ХУВААЛЦАХ
- Элсэн чихэр, нарийн ногооны импорт 30 хувийн өсөлттэй, өндөгний импорт 43 хувь буурсан үзүүлэлттэй гарчээ.
- Гурилын импортын татварыг 2024 онд тэглэснээр гурилын импорт 2022 оны мөн үеэс 148 дахин өсөлттэй гарчээ.

Элсэн чихэр, нарийн ногооны импорт 30 хувийн өсөлттэй, өндөгний импорт 43 хувь буурсан үзүүлэлттэй гарчээ. Энэ тухай Гаалийн ерөнхий газрын экспорт, импортын тайланд тэмдэглэжээ.
Импортын нэрийн гол хүнсний бүтээгдэхүүнээс элсэн чихрийн импорт 2023 оны мөн үеэс хамгийн их буюу 38 хувийн өсөлттэй, нарийн ногооны импорт 35 хувийн өсөлттэй гарсан байна.
Улаанбуудайн импортыг 2024 онд тэглэснээр гурилын импорт 2022 оны мөн үеэс 148 дахин өсөлттэй гарчээ.
Харин өндөг, цагаан будаа, хуурай сүүний импорт жилийн өмнөхөөс 10-40 хувиар буурсан. Үүнийг өндөгний дотоодын үйлдвэрлэл өссөн, харин цагаан будааны үнэ хэт өссөнтэй холбон тайлбарлаж байна.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ