- Чикагогийн барааны бирж (CME) дээр арванхоёрдугаар сард нийлүүлэх алтны фьючерс үнэ 0.7 хувиар өсөж, нэг унц нь 2800.5 ам.долларт хүрчээ.
- Алтны ханш ийнхүү дараалан өсөж байгааг энэ цаг үед хамгийн аюулгүй хөрөнгө оруулалт гэж сонгож байгаатай холбон шинжээчид тайлбарлаж байна.
Алтны биржийн үнэ анх удаа унци нь 2800.5 ам.доллар болж өслөө. Үүнийг том эдийн засагтай улсууд аюулгүй хөрөнгө оруултаараа алтыг сонгосон эрэлттэй холбон тайлбарлаж байна. Чикагогийн барааны биржийн (CME) аравдугаар сарын гучны өдрийн лхагва гарагийн арилжааны явцад арванхоёрдугаар сард нийлүүлэх алтны фьючерс үнэ 0.7 хувиар өсөж, нэг унц нь 2800.5 ам.долларт хүрчээ.
Алтны зах зээл дэх үнийн шинэ дээд үзүүлэлтүүд нь АНУ-ын сонгуулийн үр дүн, Ойрхи Дорнод дахь цэргийн мөргөлдөөн хурцадсанаас үүдэлтэй болгоомжлол хэвээр байгаа энэ үед аюулгүй хөрөнгийн эрэлт нэмэгдсэнтэй холбоотой гэж шинжээчид тайлбарлаж байна.
Мөн алтны зах зээлийн өсөлтөд Энэтхэг, Хятад, Турк зэрэг хэд хэдэн орны Төв банкнууд валютын нөөцөө төрөлжүүлэх зорилгоор алт худалдан авч байгаа нь нөлөөлж байна гэж шинжээчид үзэж байгаа аж.