bnr-0
Монгол Улс COP17-г зохион байгуулах эрхээ баталгаажуулав
02 сарын 24, 2025
ХУВААЛЦАХ
  • СОР17 хурлыг зохион байгуулснаар Монгол Улс тогтвортой газрын менежмент, нөхөн сэргээлтийн үйл хэрэгт тэргүүлэх үүрэгтэй оролцож, улс орнуудын Засгийн газар, шинжлэх ухааны байгууллага, бизнес эрхлэгч, нутгийн иргэд, залуусын оролцоог нэмэх боломж бүрдэх юм.
  • Энэ хуралд олон орны төлөөлөгч ирдэг тул Монгол Улсыг олон улсад сурталчлах сайхан завшаан мөн зочид буудал, аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ борлуулах өргөн боломж гэж харж болно.

Олон улсад зохион байгуулагддаг томоохон хурлуудын нэг бол цөлжилттэй тэмцэх COP байдаг.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тиав нар Монгол Улс “Цөлжилттэй тэмцэх талуудын 17-р бага хурал” (COP17)-г зохион байгуулах орон болохыг баталгаажуулж, ХБНГУ-ын Бонн хот дахь НҮБ-ын байранд гарын үсэг зурлаа. 

Ингэснээр Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцод нэгдсэн орсон 197 орныг цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх ажлыг урагшлуулах зорилгоор нэгтгэсэн дэлхийн томоохон хурлыг 2026 онд зохион байгуулах эрхээ баталгаажуулсан хэрэг юм. 

Манай улс тус хурлыг зохион байгуулах хүсэлтээ илэрхийлж, 2022 оны 5 дугаар сард олон улсын түвшинд дэмжүүлэн, энэ чухал хурлыг эх орондоо зохион байгуулах эрхээ авсан билээ. Монгол Улс цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх дэлхийн хүчин чармайлтад манлайлан оролцохоо ийнхүү бататгалаа. Манай улсын газар нутгийн 76.9 хувь нь цөлжсөнөөр малчдын амьдрал, биологийн олон янз байдал, хүнсний аюулгүй байдалд ноцтой нөлөөлж байгааг шийдэх шаардлагатай байгаа. СОР17 хурлыг зохион байгуулснаар Монгол Улс тогтвортой газрын менежмент, нөхөн сэргээлтийн үйл хэрэгт тэргүүлэх үүрэгтэй оролцож, улс орнуудын Засгийн газар, шинжлэх ухааны байгууллага, бизнес эрхлэгч, нутгийн иргэд, залуусын оролцоог нэмэх боломж бүрдэх юм. 

Энэ хурал уур амьсгалын өөрчлөлт талаасаа гарц шийдэл, сайн туршлага ярилцаж, зарим талаар нэмэлт санхүүжилтийг зохион байгуулагч орнуудад төвөөс дэмжлэг болгон өгдөг.

Харин бидний хувьд энэ хуралд олон орны төлөөлөгч ирдэг тул Монгол  Улсыг олон улсад сурталчлах сайхан завшаан мөн зочид буудал, аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ борлуулах өргөн боломж гэж харж болно.  

mobile-logo