Хүүхдийн сурлагын дүн эцэг эхийн орлоготой шууд хамааралтай байна
04 сарын 29, 2024
ХУВААЛЦАХ
НҮБ-ын Хүүхдийн сан дэлхийн чинээлэг улс, орны сурагчдын ерөнхий боловсролын тэгш бус байдлын талаарх судалгааг гаргасан байна.
Аливаа тэгш бус байдлыг арилгах шийдэл нь боловсрол гэгддэг. Тэгвэл НҮБ-ын Хүүхдийн сангаас дэлхийн чинээлэг улс орнуудын сурагчдын ерөнхий боловсролын тэгш бус байдлын талаарх судалжээ. Энэхүү судалгаагаар тухайн сурагчийн сурлагын дүн, шалгалтын оноо нь эцэг эх болон өрхийн орлоготой шууд хамааралтай гэсэн дүгнэлт гарчээ.
Өөрөөр хэлбэл, аливаа улс орон нийгмийн ядуурал, өрхийн орлого, ажилгүйдэл зэрэг нийгмийн суурь асуудлуудыг шийдвэрлэж, дорвитой арга хэмжээ аваагүй тохиолдолд ерөнхий боловсролын салбар, тэр дундаа сурагч хоорондын боловсролын тэгш бус байдал байсаар байх болно гэдгийг судлаачид онцолжээ.
Аливаа гэр бүлийн санхүүгийн орлого, эцэг эх хоорондын харилцаа зэрэг нь хүүхдийн суралцах хүсэл эрмэлзэлд чухлаар нөлөөлдөг байна.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ