bnr-0
Автомашины импорт жилийн дотор 74.7 хувиар өсжээ
10 сарын 08, 2024
ХУВААЛЦАХ
  • Ганцхан жилийн дотор 75 хувиар өссөн импортын бараа суудлын автомашин л байна.
  • Манай улс оны эхний есөн сарын байдлаар 100 мянган тээврийн хэрэгсэл импортоор авчээ.
  • Автомашины импорт эрс нэмэгдэж, суудлын автомашиных өнгөрсөн оны мөн үеийнхээс 74.7 хувиар өсжээ.

Гаалийн ерөнхий газраас ачааны болон суудлын автомашины импортын статистик мэдээллийг танилцууллаа. 2024 онд 93.019 ширхэг суудлын автомашин импортолжээ. Энэ тоог өнгөрсөн  оны мөн үетэй харьцуулахад 74.7 хувиар өссөн дүн юм. Манай улсын хувьд ганцхан жилийн дотор ийм өндөр үзүүлэлттэй өссөн импортын бараа бүтээгдэхүүн суудлын автомашинаас өөр байхгүй гэдгийг Гаалийн ерөнхий газрын статистик мэдээллээс харж болно. Харин 2024 онд 22.044 ширхэг ачааны автомашин импортолжээ. Энэ нь мөн л өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 44.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Бүх төрлийн автомашины худалдааг Япон улс, БНХАУ, БНСУ, Герман, Австралиас ихэвчлэн оруулж иржээ. Нийт дүнгээрээ он гарснаас хойш манай улсын хилээр 100 орчим мянган тээврийн хэрэгсэл импортоор оруулж ирсэн аж. Япон улстай хийж байгаа гадаад худалдааны бараг 90 хувь нь автомашины импорт эзэлж байна. Гадаад худалдааны импортын 10.3 хувь нь Япон улсад ногдож байна.    

mobile-logo