bnr-0
“Говь” компани Монголын ноос, ноолуурын салбарт анх удаа конвейерын систем нэвтрүүллээ
11 сарын 12, 2024
ХУВААЛЦАХ
  • “Говь” ХК ноос, ноолуурын салбарт шинэ хуудас нээж, Монголын анхны конвейерын системийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлжээ.
  • Энэхүү орчин үеийн технологи нь “Говь” компанийн үйлдвэрлэлийн үйл явцыг хялбаршуулж, өндөр чанартай бүтээгдэхүүн гаргахад хувь нэмэр оруулна.
"Говь” компани Монголын ноолуурын салбарт конвейерын систем анх удаа үйлдвэрлэлдээ нэвтрүүлэв.

Үндэсний ууган үйлдвэрлэгч “Говь” ХК ноос, ноолуурын салбарт шинэ хуудас нээж, Монголын анхны конвейерын системийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлжээ. Конвейерын систем гэдэг нь үйлдвэрлэлийн явц дунд, төрөл бүрийн материалыг тоног төхөөрөмжийн хооронд дамжуулах үүргийг гүйцэтгэдэг бөгөөд тухайн үйлдвэрийн эдийн засгийн өртгийг хэмнэх ба үйлдвэрийн үр бүтээмжийг нэмэгдүүлдэг чухал ач холбогдолтой.

Энэхүү орчин үеийн технологи нь “Говь” компанийн үйлдвэрлэлийн үйл явцыг хялбаршуулж, өндөр чанартай, 100 хувь монгол ноолуурыг дэлхийд хүргэх үйл явцыг улам сайжруулах нь гарцаагүй.  

mobile-logo