Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ₮792 мянга болгож өсгөхөөр шийдвэрлэлээ
10 сарын 08, 2024
ХУВААЛЦАХ
Мөн 2026 оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөгт хүргэх талаар санал хүртэл гарсан байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо, Монголын Ажил олгогч, эздийн холбоодын хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурал болов.
Хурлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 20 хувиар буюу 792 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Одоогоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг байгаа юм.
2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувь буюу 792 мянган төгрөг болгох шийдвэрийг хурлын гишүүд бүрэн дэмжжээ. Мөн 2026 оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөгт хүргэх талаар санал хүртэл гарсан байна.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ