bnr-0
"Ferrari" компани цахилгаан автомашин үйлдвэрлэнэ
06 сарын 26, 2024
ХУВААЛЦАХ
  • “Ferrari” компани цахилгаан автомашин үйлдвэрлэхээ зарласан бөгөөд ойролцоогоор $535,000-ын үнэтэй байх гэнэ. 
  • “Ferarri” компани цахилгаан автомашин үйлдвэрлэх шинэ үйлдвэрээ нээхээр бэлтгэж байгаа бөгөөд 3-4 сарын дараа нээгдэнэ.
Уг шинээр гарах тансаг зэрэглэлийн цахилгаан машины үнэ ойролцоогоор $535,000-ын үнэтэй байна

Тансаг ангиллын автомашин үйлдвэрлэгч “Ferrari” компани цахилгаан автомашин үйлдвэрлэхээ зарлалаа. 

Уг шинээр гарах тансаг зэрэглэлийн цахилгаан машины үнэ ойролцоогоор $535,000-ын үнэтэй байх гэнэ. 

“Ferrari”-гийн автомашинууд хүчтэй шаталтат хөдөлгүүрийн чимээ, архирах дуугаараа ялгардаг ч цахилгаан моторууд чимээгүй байдаг. Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Бенедетто Вигнаги хэлэхдээ “Ferrari-ийн хүчирхэг акустик дуу үргэлж "жинхэнэ" байх болно, энэ нь шинэ цахилгаан хөдөлгүүрт загварууд нь хуурамч шаталтат хөдөлгүүрийн дууг гаргахыг оролдохгүй гэсэн үг. Харин ч цахилгаан моторын “жинхэнэ” чимээг нэмэгдүүлэх эсвэл илүү сайн харуулах боломжтой” гэжээ.

“Ferarri” компани цахилгаан автомашин үйлдвэрлэх шинэ үйлдвэрээ нээхээр бэлтгэж байгаа бөгөөд 3-4 сарын дараа нээгдэх цахилгаан машины үйлдвэрлэлийн талбай нь Италийн Маранелло хотод байрлаж, жилд 20 мянган бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтайгаар ашиглалтад орох юм байна.  

mobile-logo