- Эхний коллекц энэ хавар худалдаанд гарч, 2026 оноос албан ёсны нээлтээ дэлхийн хэмжээнд хийхээр төлөвлөжээ.
- Энэхүү хамтын ажиллагаа нь “Nike”-д илүү олон эмэгтэй хэрэглэгч татах, “Lululemon”, “Alo Yoga”, “Vuori” зэрэг брэндтэй өрсөлдөх боломжийг нээж өгөх юм.
- Одоогоор “Nike”-ийн нийт худалдан авагчдын 40 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг ч тус компани энэ тоог өсгөх зорилт тавьжээ.

“Nike” компани Ким Кардашьяны “Skims”-тэй хамтран “NikeSKIMS” нэртэй спорт хувцасны шинэ брэнд гаргахаар боллоо. Эхний коллекц энэ хавар худалдаанд гарч, 2026 оноос албан ёсны нээлтээ дэлхийн хэмжээнд хийхээр төлөвлөжээ. Энэхүү хамтын ажиллагаа нь “Nike”-д илүү олон эмэгтэй хэрэглэгч татах, “Lululemon”, “Alo Yoga”, “Vuori” зэрэг брэндтэй өрсөлдөх боломжийг нээж өгөх юм.
Одоогоор “Nike”-ийн нийт худалдан авагчдын 40 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг ч тус компани энэ тоог өсгөх зорилт тавьжээ.Учир нь эмэгтэй худалдан авагчид хувцсанд илүү их мөнгө зарцуулдаг тул энэ нь “Nike”-ийн бизнесийн хувьд чухал өсөлтийн боломж гэж үзсэн аж.
“Skims”-ийн хувьд ч энэ хамтын ажиллагаа томоохон давуу талтай. 4 тэрбум ам.долларын үнэлгээтэй тус брэнд “Nike”-ийн үйлдвэрлэлийн хүчин чадал, нийлүүлэлтийн сүлжээг ашиглан зах зээлд илүү өргөн хүрээнд хүрэх боломжтой болно. Мөн энэхүү хамтрал нь “Skims”-ийг хөрөнгийн зах зээлд нээлттэй компани болгох төлөвлөгөөг улам ойртуулж байна.
Өмнө нь “Victoria’s Secret” зэрэг дотуур хувцасны брэнд спорт хувцасны зах зээлд хөл тавихыг оролдож байсан ч төдийлөн амжилт олоогүй. Харин “Skims” “Nike”-ийн дэмжлэгтэйгээр энэ салбарт хүч түрэн орж ирэх өндөр магадлалтай байна.