- Дэлхийн уул уурхайн салбарын тэргүүлэгчид болох BHP болон "Rio Tinto" групп Австралийн хамгийн том цахилгаан төмрийн зуух барихаар "BlueScope Steel" компанитай хамтран ажиллахаар боллоо.
- Түүнчлэн уг технологид сэргээгдэх эрчим хүч, ногоон устөрөгчийг ашиглавал хорт утаа ялгаруулалтыг 80 хүртэл хувиар бууруулах боломжтой хэмээн компаниуд мэдэгдэлдээ дурджээ.

Дэлхийн уул уурхайн салбарын тэргүүлэгчид болох BHP болон "Rio Tinto" групп Австралийн хамгийн том цахилгаан төмрийн зуух барихаар "BlueScope Steel" компанитай хамтран ажиллахаар боллоо. Энэхүү хамтрал нь гангийн үйлдвэрлэлийг нүүрстөрөгчгүйжүүлэх ажлыг хурдасгах алхам болж буй.
Австралийн Перт хотын ойролцоох Квинана дахь туршилтын төсөл нь жилд 30,000-40,000 тонн хайлсан төмөр үйлдвэрлэх бөгөөд "Woodside Energy"-ээс нийлүүлсэн байгалийн хий, устөрөгчийг ашиглах болно хэмээн мэдэгджээ.
Тус төсөл хэрэгжиж эхэлснээр устөрөгчийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх зорилготой юм. Түүнчлэн уг технологид сэргээгдэх эрчим хүч, ногоон устөрөгчийг ашиглавал хорт утаа ялгаруулалтыг 80 хүртэл хувиар бууруулах боломжтой хэмээн компаниуд мэдэгдэлдээ дурджээ.
Австралийн Пилбара бүс нутгаас гаргаж авсан төмрийн хүдрийг нүүрсээр ажилладаг уламжлалт тэсэлгээний зуухыг орлох цахилгаан зуух ашиглан хайлуулах боломжтойг харуулах зорилготой төсөл юм. Одоогоор нийт гангийн үйлдвэрлэлийн 70 гаруй хувийг нүүрсээр ажилладаг уламжлалт тэсэлгээний зуухыг ашиглах хайлуулж байна.