bnr-0
БНХАУ литийн нөөцөөрөө дэлхийд хоёрдугаарт бичигдэж эхэллээ
01 сарын 09, 2025
ХУВААЛЦАХ
  • БНХАУ дэлхийн литийн нийт нөөцийн 6 хувийг бүрдүүлдэг байсан бол уг үзүүлэлт 16.5 хувь хүртэл өсөж, тус улс литийн нөөцөөрөө дэлхийд хоёрдугаарт бичигдэж эхэлсэн талаар "Xinhua" мэдээллээ.
  • Литий нь электрон төхөөрөмж, цахилгаан тээврийн хэрэгсэл, сэргээгдэх эрчим хүчийг хадгалах систем, керамик, шил, эмийн үйлдвэрлэл зэрэг салбарт өргөн хэрэглэгддэг түүхий эд юм. 
  • Шинээр илэрсэн литийн ордууд нь Төвөдийн Шикунсонг-Пан-Ганзи бүсэд, Чинхай-Төвөдийн өндөрлөг дэх нууруудад байршиж байгаа талаар тус улсын эх сурвалж мэдэгдлээ.
Шинээр илэрсэн литийн ордууд нь Төвөдийн Шикунсонг-Пан-Ганзи бүсэд, Чинхай-Төвөдийн өндөрлөг дэх нууруудад байршиж байна.

БНХАУ дэлхийн литийн нийт нөөцийн 6 хувийг бүрдүүлдэг байсан бол уг үзүүлэлт 16.5 хувь хүртэл өсөж, тус улс литийн нөөцөөрөө дэлхийд хоёрдугаарт бичигдэж эхэлсэн талаар "Xinhua" мэдээллээ.

Тус улс дэлхийн литийн хамгийн том хэрэглэгч бөгөөд импортын хамаарлыг бууруулахын тулд дотоодын хайгуулыг Бээжин дэх эрх баригчдын зүгээс сүүлийн жилүүдэд дэмжиж байсан юм.

Литийн нөөцөөр Чили улс дэлхийд тэргүүлдэг бөгөөд нийт нөөцийн 33 орчим хувийг эзэлдэг байна. 

Литий нь электрон төхөөрөмж, цахилгаан тээврийн хэрэгсэл, сэргээгдэх эрчим хүчийг хадгалах систем, керамик, шил, эмийн үйлдвэрлэл зэрэг салбарт өргөн хэрэглэгддэг түүхий эд юм. 

Шинээр илэрсэн литийн ордууд нь Төвөдийн Шикунсонг-Пан-Ганзи бүсэд, Чинхай-Төвөдийн өндөрлөг дэх нууруудад байршиж байгаа талаар тус улсын эх сурвалж мэдэгдлээ.

Уг ордуудыг нээснээр Хятад улс дэлхийн давстай нуурын гурав дахь том нөөцийг эзэмшигч болоод буй.   

mobile-logo