bnr-0
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди ОХУ-д айлчилж байна
07 сарын 08, 2024
ХУВААЛЦАХ
  • Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди ОХУ дахь айлчлалаа даваа гарагт буюу өнөөдөр эхлүүлж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Москва хотноо уулзаж байна.
  • Айлчлалын үеэр удирдагчид Энэтхэг, Оросын харилцааг бэхжүүлэх, батлан хамгаалах, худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүчний хамтын ажиллагаа зэрэг асуудлуудыг хэлэлцэх аж. 
  • Энэтхэг улс Оросын газрын тосыг хөнгөлөлттэй үнээр авсаар байгаа нь барууны ажиглагчдын санааг зовоогоод байгаа юм.
Энэхүү айлчлал нь Модигийн гурав дахь бүрэн эрхийн хугацаагаа хэрэгжүүлж эхэлснээс хойших анхны айлчлал болж буй.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди ОХУ дахь айлчлалаа даваа гарагт буюу өнөөдөр эхлүүлж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Москва хотноо уулзаж байна. Энэхүү айлчлал нь Модигийн гурав дахь бүрэн эрхийн хугацаагаа хэрэгжүүлж эхэлснээс хойших анхны айлчлал болж буй.

Айлчлалын үеэр удирдагчид Энэтхэг, Оросын харилцааг бэхжүүлэх, батлан хамгаалах, худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүчний хамтын ажиллагаа зэрэг асуудлуудыг хэлэлцэх аж. 

ОХУ 2022 онд Украиныг эзлэн түрэмгийлэх үйл ажиллагааг эхлүүлснээр барууны орнууд тус улсын эсрэг хориг арга хэмжээ авч эхэлсэн юм. Харин Энэтхэг улс төвийг сахисан байр суурьтай хэвээр байгаа бөгөөд мөргөлдөөний үеэр иргэдийн амь насыг хохироож буй явдалыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, Оросыг мөргөлдөөнөө зогсоохыг уриалжээ. 

Энэтхэг улс Оросын газрын тосыг хөнгөлөлттэй үнээр авсаар байгаа нь барууны ажиглагчдын санааг зовоогоод байгаа юм.

Энэтхэг, Орос хоёр хүйтэн дайны үеэс хойш түншлэлийн нягт харилцаатай байсан бөгөөд Энэтхэг улс Оросын цэргийн техник хэрэгслээс хараат байжээ. Модигийн ОХУ дахь хамгийн сүүлийн айчлал 2019 онд болж байсан бөгөөд 2022 онд Узбекистан улсад болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Путинтэй уулзаж, энх тайван тогтоохыг уриалсан байна. 

2024 оны гуравдугаар сард өндөрлөсөн санхүүгийн жилд хоёр улсын хийсэн гадаад худалдааны хэмжээ 65.7 тэрбум ам.долларт хүрч, дээд амжилт тогтоожээ. 

Моди ОХУ-ын дараа Австри улсын Вена хотод айлчлах бөгөөд энэ нь Энэтхэгийн Ерөнхий сайдын тус улсад хийж буй 41 жилийн дараах анхны айлчлал болох аж.   

mobile-logo