bnr-0
Эхлээд Солонгост одоо Японд их хэмжээний цас орж байна
01 сарын 09, 2025
ХУВААЛЦАХ
  • Гифу мужийн Ширакава тосгонд 53 см зузаан цас орсон бол Фүкүшима мужийн Нишиайзу хотхонд 48 см, Ниигата мужийн Уонума хотын Сумон дүүрэгт 47 см цас оржээ.
  • Цас үргэлжлэн орж салхилахгүй байгаа тул 50-70 см зузаан цасан хунгар тогтох эрсдэлтэй гэж сэрэмжлүүлж байна.
Японы нутгаар орж байгаа их хэмжээний цас баасан гарагийг хүртэл үргэлжлэн орох төлөвтэй байна. Цасны зузаан 50-60 см-т хүрчээ.

Сар гарангийн өмнө БНСУ-д их хэмжээний цас орж, зорчих хөдөлгөөнийг саатуулан олон нислэг саатаж байсан. Их цасны улмаас хүн нас барж, зарим байгууллага ажлаа онлайнаар хийхэд хүрч байсан. Тэгвэл байгалийн энэ үзэгдэл Японд энэ өдрүүдэд болж байна. 

 Гифу мужийн Ширакава тосгонд гэхэд 53 см зузаан цас орсон байна. Фүкүшима мужийн Нишиайзу хотхонд 48 см, Ниигата мужийн Уонума хотын Сумон дүүрэгт 47 см цас хаясан гэж бүртгэгдсэн байна. 

Газар нутгийн хэмжээ нь тийм ч том биш Японд байгалийн ийм үзэгдэл болоход ихэнх нутаг нь адил төстэй байдал үүсдэг байна. Иймд Японы газар нутагт, ялангуяа тэнгисийн эрэг дагуух бүсүүдэд их хэмжээний цас орох төлөвтэй байна гэж тус улсын Цаг уурын албаныхан мэдэгдэв. Энэ их хэмжээний цас маргаашийг хүртэл орох төлөвтэй байна. 

Тухайлбал, Нийгата мужид 80 см хүртэл цас хаялж, Тохоку, Хокурику муж болон Гифу мужид 70 см, Хоккайдо болон Чугоку мужид 60 см, Кинки мужид 50 см, Нагано, Ямагучи мужид 40 см мөн Канто мужийн хойд хэсэгт 30 см хүртэл цас орно гэжээ. 

Их хэмжээний цас орсны улмаас зам тээврийн осол гарах, хурдны замууд хаагдах улмаар эрчим хүчний саатал, мөн зузаан тогтсон цасанд дарагдах эрсдэл байгааг сэрэмжлүүлж, гэрээсээ хол явахгүй байхыг зөвлөж байна.   

 

 

mobile-logo