- “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ хуралдаж, ногдол ашгийг иргэдэд хуваарилах эсэхийг шийдвэрлэнэ. Энэ шийдвэр нь хоёрдугаар сарын 10-ны үед гарна
- Харин компанийн зүгээс ногдол ашиг тараахад бэлэн болсон. хуримтлал үүссэн гэсэн мэдээллийг өгчээ.
Сар шинийн баярын өмнө 1072 хувьцааны 2024 оны ногдол ашгийн үлдсэн мөнгийг хэзээ шилжүүлэх вэ гэсэн асуултад олон хүн хариулт авахыг хүсч байна. Учир нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашиг болох 121500 төгрөгийг оны өмнө иргэдийн данс руу шилжүүлсэн. Засгийн газраас мэдээлэл өгөхдөө “Хувьцаа эзэмшигч иргэн бүрд ногдол ашиг дунджаар 350 мянган төгрөг олгох боломж бүрдсэн” хэмээн мэдэгдсэн тул иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа.
Энэ асуудлыг албаны хүнээс тодруулахад, “Өнгөрөгч 2024 оны санхүүгийн тайлангийн жил энэ сарын 10-ны өдрөөр дуусгавар болно. Тухайн үед нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ хуралдаж, ногдол ашгийг иргэдэд хуваарилах эсэхийг шийднэ. Шийдвэр хүлээгдэж байна. Харин компанийн зүгээс ногдол ашиг тараахад бэлэн, хуримтлал үүсгэсэн ” гэсэн мэдээллийг өгчээ.