bnr-0
Хоёрдугаар сард цаг агаар хүйтэн байна
01 сарын 31, 2025
ХУВААЛЦАХ
  • Хоёрдугаар сард төвийн бүс нутгаар олон жилийн дунджаас 1-3 градус хүйтэн байх урьдчилсан төлөв гарчээ.
  • Хур тунадас нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар бага зэрэг цас орж, зарим газраар салхи ширүүсэж, явган болон шороон шуурга шуурч болзошгүй байна.

Маргааш шинэ сар гарна. Шинэ сард Улаанбаатар хот орчимд буюу Монгол орны төвийн бүс нутгаар цаг агаар ямар байх талаар мэдээллийг хүргэж байна.

Төвийн аймгуудын нутгаар энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Сарын эхээр ихэнх нутгаар хүйтэн жиндүү байх төлөвтэй байна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн байх төлөвтэй байна. 

Хур тунадас нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар бага зэрэг цас орж, зарим газраар салхи ширүүсэж, явган болон шороон шуурга шуурч болзошгүй байна. 

Цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллээр Улаанбаатар хот орчимд цаг агаар хоёрдугаар сард ерөнхийдөө хүйтэн, цастай байх нь.

mobile-logo