bnr-0
2025 оны агаарын тээврийн шилдэг компаниар “Korean Air” шалгарлаа
02 сарын 13, 2025
ХУВААЛЦАХ
  • 2025 оны агаарын тээврийн шилдэг компаниар БНСУ-ын “Korean Air” шалгарлаа.
  • Өнгөрсөн жил энэхүү жагсаалтыг “Qatar Airways” тэргүүлж байсан юм.
  • “Korean Air” компани зорчигчийн тав тухыг хангахад онцгой анхаардаг нь жагсаалтыг тэргүүлэхэд нөлөөлсөн аж.
“Korean Air” компани зорчигчийн тав тухыг хангахад онцгой анхаардаг нь жагсаалтыг тэргүүлэхэд нөлөөлсөн аж.

2025 оны агаарын тээврийн шилдэг компаниар БНСУ-ын “Korean Air шалгарлаа. Өнгөрсөн жил энэ жагсаалтыг “Qatar Airways тэргүүлж байсан юм.

Австралид төвтэй агаарын тээврийн аюулгүй байдал, үйлчилгээний үнэлгээний “AirlineRatings” агентлагаас энэхүү жагсаалтыг жил бүр гаргадаг. “Korean Air компани зорчигчийн тав тухыг хангахад онцгой анхаардаг нь жагсаалтыг тэргүүлэхэд нөлөөлсөн аж. Түүнчлэн үйлчилгээний чанар, инновац мөн нөлөөлсөн гэжээ.

Мөн тус авиа компани “Asiana Airlines компанийг өөртөө нэгтгэж, Азийн агаарын тээврийн түүхэн дэх хамгийн том нэгдэл болсон нь эрэмбэд мөн нөлөөлсөн юм.

AirlineRatings.com-ийн 2025 оны шилдэг агаарын тээврийн компаниудын жагсаалтын эхний 25-д дараах компаниуд бичигджээ.

1.       Korean Air

2.       Qatar

3.       Air New Zealand

4.       Cathay Pacific

5.       Singapore Airlines

6.       Emirates

7.       Japan Airlines

8.       Qantas

9.       Etihad

10.   Turkish Airlines

11.   EVA Air

12.   Fiji Airways

13.   Virgin Atlantic

14.   ANA

15.   Aero Mexico

16.   Air Caraibes

17.   Thai Airways

18.   Starlux

19.   Vietnam Airlines

20.   Sri Lankan Airlines

21.   Air France

22.   KLM

23.   Air Calin

24.   Air Mauritius

25.   Garuda Indonesia   

mobile-logo