bnr-0
DJI-ийн дрон дэлхийд анх удаа Эверестэд ачаа амжилттай хүргэлээ
07 сарын 08, 2024
ХУВААЛЦАХ
  • Flycart 30 нэртэй загварын дроноор хүчилтөрөгчийн гурван баллон болон 1.5 кг жин бүхий бусад хангамжийг зөөжээ.
  • Энэхүү дрон нь суурь болон 1 дүгээр баазын хооронд 15 кг ачааг хоёр талдаа 12 минутын дотор тээвэрлэх чадвартай гэнэ.
Хоёр баазын хооронд оршдог Хумбу мөсөн голд томоохон ан цав байдгаас гадна цасан нуранги үүсэх эрсдэл үргэлж байдаг тул маш аюултай бүс гэж үздэг байна.

БНХАУ-ын “DJI” компани Эверест рүү дроноор ачаа хүргэх дэлхийн анхны туршилтыг амжилттай хийснээ зарлалаа.

Flycart 30 нэртэй загварын дроноор хүчилтөрөгчийн гурван баллон болон 1.5 кг жин бүхий бусад хангамжийг 5364 метрийн өндөрт байдаг суурь баазаас 6000 метр орчимд байрладаг 1 дүгээр бааз руу зөөсөн байна.

Туршилтын үед Flycart 30 дрон 6191.8 хүртэл метрийн өндөрт нисчээ. “DJI” компанийн мэдээлснээр энэхүү дрон нь суурь болон 1 дүгээр баазын хооронд 15 кг ачааг хоёр талдаа 12 минутын дотор тээвэрлэх чадвартай гэнэ.

Хоёр баазын хооронд оршдог Хумбу мөсөн голд томоохон ан цав байдгаас гадна цасан нуранги үүсэх эрсдэл үргэлж байдаг тул маш аюултай бүс гэж үздэг байна.  

mobile-logo