Шим тэжээлээр баялаг хоол хүнс хэрэглэх нь чухал ч тэдгээрийг хослуулж, хэрхэн зохицуулж идэх нь хамгийн чухал юм.
Хүнсний бүтээгдэхүүний шим тэжээл болон шингэх явц харилцан адилгүй байдаг бөгөөд ямар хүнстэй хослуулан идэх мөн хэзээ идэхээс шалтгаалан өөр үр дүн гардаг байна.
Эрүүл хоолонд агуулагдах шим тэжээлийг илүү сайн шингээхэд туслах 3 хүнсний хослол:
Төмөрөөр баялаг хүнсний бүтээгдэхүүнийг витамин Ц-тэй хамт хэрэглэх
Төмрөөр баялаг ургамлын гаралтай хүнсийг витамин Ц-ээр баялаг хоол хүнстэй хослуулбал төмрийн шингэц болон шим тэжээл илүү их байдаг байна.
Антиоксидантыг өөх тос, тосонд уусдаг амин дэмтэй хослуулах
Эрүүл өөх тосыг антиоксиданттай хослуулах нь аль алинаас нь авах шим тэжээлийг нэмэгдүүлдэг аж.
Антиоксидантаар баялаг улаан лоолийг идэхдээ чидун жимсний тос буюу оливийн тостой хамт хэрэглэх нь хүнсний ногооны шим тэжээлийг нэмэгдүүлэх хамгийн тохиромжтой арга юм.
Кальци болон Д витамины хослол
Кальциар баялаг хоол хүнс хэрэглэж, хоол хүнсэндээ Д аминдэм хангалттай авч байвал таны бие эрүүл байх юм. Хангалттай хэмжээний кальци, Д витамин авч чаддаггүй хүмүүсийн яс сийрэгжих эрсдэл нэмэгддэг байна.