bnr-0
Нарны гэрлээс эрчим хүч гаргах чадвартай, хүний үснээс 100 дахин нимгэн материал бүтээжээ
08 сарын 12, 2024
ХУВААЛЦАХ
  • Оксфордын Их сургуулийн эрдэмтэд нарны гэрлээс эрчим хүч гаргах чадвартай, хүний үснээс 100 дахин нимгэн материал бүтээжээ
  • Оксфордын эрдэмтэд шинэ материалынхаа нарны гэрэл шингээх чадварыг 6 хувиас 27 хувьд хүргэж чадсан бөгөөд цаашдаа бүр 45 хувь хүргэх төлөвлөгөөтэй байна.
  • Ямар ч төрлийн гадаргуу дээр ашиглах боломжтойн дээр хүний үснээс 100 дахин нимгэн зэрэг маш том давуу талуудтай байна.
Одоогоор ашиглагдаж байгаа хавтангууд нарны гэрлийн 22 хүртэл хувийг эрчим хүч болгон хувиргадаг бол шинэ материал 27 орчим хувийг хувиргах чадвартай гэнэ.

Оксфордын Их сургуулийн эрдэмтэд нарны гэрлээс эрчим хүч гаргах чадвартай, хүний үснээс 100 дахин нимгэн материал бүтээжээ

Энэхүү шинэ материалыг “perovskites” хэмээх бодисоос гарган авсан бөгөөд эдүгээ түгээмэл ашиглагддаг цахиур суурьтай хавтангуудаас илүү их нарны гэрлийг шингээдэг юм байна.

Өөрөөр хэлбэл энэ шинэ материалаар үүргэвч, гар утас, автомашин, барилга зэрэг ямар ч биетийн гадаргыг бүрэхэд одоо ашиглагддаг хавтангуудаас илүү нарны эрчим хүчний үүсгүүр болох боломжтой гэсэн үг.

Одоогоор ашиглагдаж байгаа хавтангууд нарны гэрлийн 22 хүртэл хувийг эрчим хүч болгон хувиргадаг бол шинэ материал 27 орчим хувийг хувиргах чадвартай гэнэ.

Оксфордын эрдэмтэд шинэ материалынхаа нарны гэрэл шингээх чадварыг 6 хувиас 27 хувьд хүргэж чадсан бөгөөд цаашдаа бүр 45 хувь хүргэх төлөвлөгөөтэй байна.

“Энэ маш чухал ололт бөгөөд автомашин, барилгын дээвэр бүр гар утасны арын хэсэгт “perovskite” материалыг ашигласнаар илүү хямд аргаар нарны эрчим хүч үйлдвэрлэдэг болно” гэж Оксфордын эрдэмтэн Жунке Ван тайлбарлажээ.

Ямар ч төрлийн гадаргуу дээр ашиглах боломжтойн дээр хүний үснээс 100 дахин нимгэн зэрэг маш том давуу талуудтай байна.

Харин сул тал гэвэл шинэ материал нь өнөөдрийн нарны хавтангуудтай харьцуулахад богино хугацаанд элэгдэж байгаа бөгөөд эрдэмтэд шинэ материалынхаа ашиглалтын хугацааг уртасгах тал дээр ажиллаж байгаа ажээ.  

mobile-logo