- МИАТ компани “Мазаалай" CRJ-700 онгоцоор сүүлийн 15 жилийн орон нутгийн анхны нислэгээ Улаанбаатар-Ховд чиглэлд үйлдлээ.
- 1500 километрээс дээш алслагдсан Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий зэрэг аймаг руу ниснэ.
- Түүнчлэн тасалбарын үнэ хямдарч Ховд-Улаанбаатар чиглэлд нэг талдаа 900,000 төгрөгөөр нисдэг байсан бол 450,000 төгрөг болсон.
МИАТ компани “Мазаалай" CRJ-700 онгоцоор сүүлийн 15 жилийн орон нутгийн анхны нислэгээ Улаанбаатар-Ховд чиглэлд үйлдлээ.
70 хүний суудалтай CRJ-700 агаарын хөлгийг авиа компаниуд бүс нутгийн нислэгт илүү ашигладаг бөгөөд МИАТ ийнхүү анх удаагаа орон нутгийн нислэгт хамгийн хол нисэхэд тохиромжтой, дэлхийд шалгарсан тохитой, шатахууны зардал багатай онгоцтой болж байна.
Орон нутгийн нислэгийг 15 жилийн дараа сэргээснээр тийзийн үнэ буурч, 1500 километрээс дээш алслагдсан Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий зэрэг аймаг руу автомашинаар 22-25 цаг явдаг бол, тогтмол нислэгтэй болсноор 1 цаг 25 минут зорчиж цаг хугацааг 20 дахин хэмнэх ач холбогдолтой юм.
Түүнчлэн тасалбарын үнэ хямдарч Ховд-Улаанбаатар чиглэлд нэг талдаа 900,000 төгрөгөөр нисдэг байсан бол 450,000 төгрөг болсон.