- 19500 хүүхдийг оролцуулсан судалгаа хийхэд 94 хувь нь соёл урлагийн үзвэр үйлчилгээнд нийтээрээ хамрагдахыг хүсэж байна гэж хариулжээ.
- ССАЖЗЯ-аас оруулсан 18.3 тэрбум төгрөгөөр өсвөр үеийнхэнд соёлын эрхийн бичиг олгох төсвийг олонх нь дэмжлээ.
УИХ энэ өдрүүдэд Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Зарим гишүүний зүгээс хүчтэй шүүмжилж байсан сурагчдад ямар их мөнгөөр соёлын эрхийн бичиг тараах төсөл боловсруулж төслийг нь оруулж ирэв ээ вэ. Эцэг эхчүүд нь төрүүлсэн хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээж кино, үзвэр үйлчилгээ үзэх мөнгийг нь хариуцаж болохгүй гэж үү? Татвар төлөгчдийн мөнгийг ийм үргүй зүйлд зарцуулмааргүй байна гэдэг санал УИХ-ын танхимд өмнөх төсвийн хэлэлцүүлгүүдийн үеэр яригдаж байсан. Тэгвэл өнөөдөр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын төсвийн багцад байгаа 18.3 тэрбум төгрөгийн төсвийн төслийг хэлэлцлээ.
Салбарын сайд нь энэ үеэр хийсэн тайлбартаа: Бид 19500 хүүхдийг оролцуулсан судалгаа хийсэн. Судалгааны үр дүнд хүүхдүүдийн 94 хувь нь соёл урлагийн үзвэр үйлчилгээнд нийтээрээ хамрагдахыг хүсэж байна. Энэ зардлыг эцэг эх нь хариуцах боломжтой айл ч байна. Бас боломж, бололцоо тааруу айл өрх ч олон байна. Судалгаагаар нийт хүүхдүүдийн 70 хувь нь өөрсдөө мөнгөө төлөөд соёлын үйлчилгээнд хамрагдах бололцоогүй гэсэн дүн байдаг. Иймд соёлын эрхийн бичиг хүүхдүүдийн хэрэгцээнд тулгуурлан боловсруулсан төсөв гэж хариуллаа. Ингээд санал хураалтаар ССАЖЗЯ-аас оруулсан 18.3 тэрбум төгрөгөөр өсвөр үеийнхэнд соёлын эрхийн бичиг олгох төсвийг олонх нь дэмжлээ.