bnr-0
Хятад ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн тэтгэврийн насыг үе шаттайгаар нэмэгдүүлнэ
09 сарын 16, 2024
ХУВААЛЦАХ
  • БНХАУ ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн тэтгэврийн насыг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр боллоо.
  • Хятад улсын ажиллах хүчний хомсдол, тэтгэврийн төсвийн хомсдол нь тус улсын эдийн засагт хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм.
  • Хятад улс 2035 он гэхэд тэтгэврийн системийн төсөвгүй болно хэмээн тус улсын төрийн мэдлийн Нийгмийн шинжлэх ухааны академи 2019 онд тайлагнаж байжээ.
Хятад улсын ажиллах хүчний хомсдол, тэтгэврийн төсвийн хомсдол нь тус улсын эдийн засагт хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм.

БНХАУ ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн тэтгэврийн насыг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр боллоо. 

Тус улсын хууль тогтоогчид тэтгэврийн насыг нэмэгдүүлэх 15 жилийн төлөвлөгөөг баталсан бөгөөд эрэгтэйчүүдийн тэтгэврийн насыг 3 жилээр нэмэгдүүлж, 63 нас болгож, үйлдвэрт ажилладаг эмэгтэйчүүдийн тэтгэврийн насыг 5 жилээр буюу 55 нас хүртэл харин ажилтан эмэгтэйчүүдийн тэтгэврийн насыг 55-аас 58 болгож сунгахаар болжээ. 

Хятад улсын ажиллах хүчний хомсдол, тэтгэврийн төсвийн хомсдол нь тус улсын эдийн засагт хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Түүнчлэн Хятад дэлхийн тэтгэврийн босго нас хамгийн багатай орнуудын тоонд ордог тул энэхүү шийдвэр нь оновчтой хэмээн салбарын шинжээчид үзэж байна. 

Одоо хэрэгжиж буй тэтгэврийн нас бол дундаж наслалт богино байх үед тогтоогдсон бөгөөд дундаж наслалт 1960 онд 44 жил байсан бол 2023 онд 78.6 болж нэмэгджээ.

Тус улсын төрөлтийн хэмжээ багасаж, тэтгэвэрт гарах нас харьцангуй залуу байгаа нь хөдөлмөрийн насны хүн амын бууралтад нөлөөлөөд буй. Эрчимтэй нэмэгдэж буй тэтгэвэр авагчид мөн ажиллах хүчин хомсдож байгаа нь Хятадын тэтгэврийн тогтолцоо тогтворгүй, шинэчлэл хийх шаардлагатай байгааг илтгэж байна. 

Хятад улс 2035 он гэхэд тэтгэврийн системийн төсөвгүй болно хэмээн тус улсын төрийн мэдлийн Нийгмийн шинжлэх ухааны академи 2019 онд тайлагнаж байжээ.  

mobile-logo