- Ам.доллартой харьцах иенийн ханш лхагва гарагт сүүлийн 38 жилийн доод түвшинд хүрч, Япон улсын эрх баригчид валютын зах зээлд интервенц хийх магадлалтай хэмээх хүлээлт үүсээд байна.
- Японы Сангийн яамнаас тавдугаар сард интервенц хийснээ баталсан бөгөөд дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 29-ний хооронд валютын ах зээлийн интервенцэд 9.7885 их наяд иен буюу 62.25 тэрбум ам.доллар зарцуулсан хэмээн мэдэгдсэн байна.
- Японы хөрөнгийн биржид зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэгч 225 компаниас бүрддэг Nikkei 225 индекс лхагва гарагийн арилжаагаар 0.93 хувиар буурсан бол Topix индекс 0.36 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Ам.доллартой харьцах иенийн ханш лхагва гарагт сүүлийн 38 жилийн доод түвшинд хүрч, Япон улсын эрх баригчид валютын зах зээлд интервенц хийх магадлалтай хэмээх хүлээлт үүсээд байна.
Иенийн ханш лхагва гаргийн арилжаагаар 160.82 болж, 1986 оноос хойших хамгийн доод түвшинд хүрсэн талаар “FactSet” мэдээллээ.
Японы Сангийн яамнаас тавдугаар сард интервенц хийснээ баталсан бөгөөд дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 29-ний хооронд валютын ах зээлийн интервенцэд 9.7885 их наяд иен буюу 62.25 тэрбум ам.доллар зарцуулсан хэмээн мэдэгдсэн байна.
Энэхүү арга хэмжээ нь Япон улсын Засгийн газрын 2022 оны аравдугаар сараас хойш хийж буй анхны интервенц юм.
"Бид дахин валютын интервенцэд ойртож байна" хэмээн Австралийн “Commonwealth” банкны эдийн засагч, валютын стратегич Кэрол Конг дурдлаа.
Японы хөрөнгийн биржид зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэгч 225 компаниас бүрддэг Nikkei 225 индекс лхагва гарагийн арилжаагаар 0.93 хувиар буурсан бол Topix индекс 0.36 хувиар буурсан үзүүлэлттэй байна.