bnr-0
Валютын хадгаламж өнгөрсөн жилийнхээс 12.7 хувиар буурчээ
09 сарын 16, 2024
ХУВААЛЦАХ
  • Төгрөгийн хадгаламж 2024 оны наймдугаар сарын эцэст 20.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.8 их наяд төгрөгөөр өсжээ.
  • Төгрөгийн хадгаламжийг эзэмшлээр нь авч үзвэл 17.4 их наяд төгрөг буюу 86 хувь нь иргэдийн хадгаламж эзэлж байна.
Валютын хадгаламж буурч, эсрэгээрээ төгрөгийн хадгаламж өсчээ.

Mөнгөний  нийлүүлэлт   2024 оны наймдугаар  сарын  эцэст  урьдчилсан гүйцэтгэлээр 41.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс  8.9  их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 5.8 их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 3.8 их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2024 оны наймдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 37.4 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 121.0 тэрбум төгрөгөөр өсжээ.

Төгрөгийн хадгаламж 2024 оны наймдугаар сарын эцэст 20.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 207.9 тэрбум төгрөгөөр,өмнөх оны мөн үеэс 5.8 их наяд төгрөгөөр өсжээ. Төгрөгийн хадгаламжийг эзэмшлээр нь авч үзвэл 17.4 их наяд төгрөг буюу 86 хувь нь иргэдийн хадгаламж, 2.8 их наяд буюу 14 хувийг аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж  эзэлж байна.

Тэгвэл валютын хадгаламж  4.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 656.9 (12.7%) тэрбум төгрөгөөр буурчээ.Үүнийг эдийн засагчид эдийн засагт савлагаа багатай, монгол төгрөгийн валюттай харьцах ханш харьцангуй тогтвортой үед иргэд, аж ахуйн нэгжүүд богино хугацаандаа хадгаламжаа валютаар хийх сонирхол бага, мөн ханшийн зөрүү бага байгаа тохиолдолд бэлэн мөнгийг өөр бусад ашигтай салбар луу оруулж эргэлдүүлэх сонирхол өндөр байдагтай холбон тайлбарладаг.   

 

mobile-logo