bnr-0
Иргэн нэг хувийн татвар төлөх өргөдөлд 100,000 иргэний гарын үсэг цуглажээ
04 сарын 01, 2025
ХУВААЛЦАХ
  • Нийтийн өргөдөл, гомдлын системд “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1% болгож бууруулах” тухай өргөдлийг иргэн Р. Шинэгэрэл санаачилжээ.
  • Тус өргөдөл 100,100 гаруй иргэний гарын үсгийг цуглуулж чаджээ.
  • Нийтийн өргөдлийг цахим системд 30 хоногийн хугацаатай байршуулдаг ба уг өргөдлийг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэдийн дэмжсэн санал заасан тоонд хүрсэн тохиолдолд Улсын Их Хурал авч хэлэлцэнэ.
Иргэд одоогоор хувь хүний орлогын албан татварт 10 хувийг төлж байна

Нийтийн өргөдөл, гомдлын системд “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1% болгож бууруулах” тухай өргөдлийг иргэн Р. Шинэгэрэл санаачилжээ. Тус өргөдөл 100,000 иргэний гарын үсгийг цуглуулахаас өнөөдрийн байдлаар 100,100 гаруй иргэний гарын үсэг цуглуулж чаджээ.  

Ингэснээр Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39.4.1-д заасны дагуу “хуулийн төсөл санаачлах саналыг 100,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол Улсын Их Хурал авч хэлэлцэнэ” гэсэн заалтыг хангаж байна. УИХ-ын гишүүд тус цахим өргөдөлд тулгуурлан Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барих боломжтой.   

mobile-logo