- Өнгөрсөн жил Сингапур нэгдүгээр байрт зургаан улс зэрэгцэн бичигдэж байсан бол энэ жил 195 улсад визгүй зорчих боломжтойгоор илт давуу тэргүүлжээ.
- Сүүлийн 10 жилийн хугацаанд хамгийн их ахиц гаргасан улсаар Арабын Нэгдсэн Эмират улс тодорсон бөгөөд тус улсын иргэдийн визгүй зорчих боломжтой орнуудын тоо 185-д хүрчээ.
- Харин Монгол Улсын хувьд 66 улс руу визгүй зорчих эрхтэйгээр 76 дугаарт эрэмбэлэгдээд буй.
![](/_next/image?url=https%3A%2F%2Fcnbc.mn%2Fassets%2Fnews_thumbnail%2Fd810fb81-bf8a-43c3-81fa-702bdf361515.png&w=1080&q=100)
2025 оны “Henley Passport Index”-ийн хамгийн хүчирхэг паспортын жагсаалтыг Сингапур тэргүүллээ. Өнгөрсөн жил нэгдүгээр байрт зургаан улс зэрэгцэн бичигдэж байсан бол энэ жил Сингапурын иргэд 195 улсад визгүй зорчих боломжтойгоор илт давуу тэргүүлжээ.
Тэгвэл Япон 193 улсад визгүй нэвтрэх эрхтэйгээр хоёрдугаар байрт бичигдсэн бол гуравдугаарт Өмнөд Солонгос, Финланд болон Герман, Итали, Франц, Испани зэрэг Европын дөрвөн орон 192 улсад визгүй зорчих боломжтойгоор хамтдаа эрэмбэлэгдсэн байна.
Европын орнууд болон Шинэ Зеланд жагсаалтын эхний таван байрыг эзэлжээ.
Хамгийн хүчирхэг паспортууд:
-
Сингапур – 195 улс
-
Япон – 193 улс
-
Герман, Франц, Итали, Испани, Өмнөд Солонгос, Финланд – 192 улс
-
Австри, Дани, Ирланд, Люксембург, Нидерланд, Норвеги, Швед – 191 улс
-
Бельги, Шинэ Зеланд, Португал, Швейцарь, Их Британи – 190 улс
Сүүлийн 10 жилийн хугацаанд хамгийн их ахиц гаргасан улсаар Арабын Нэгдсэн Эмират улс тодорсон бөгөөд тус улсын иргэдийн визгүй зорчих боломжтой орнуудын тоо 185-д хүрчээ. Харин АНУ 2015 онд хоёрдугаар байрт жагсдаг байсан бол 2025 онд 186 улсад визгүй нэвтрэх эрхтэйгээр есдүгээр байр руу ухарсан байна.
Хятад улс 85 улс руу визгүй зорчих боломжтойгоор жагсаалтын 60 дугаарт бичигдсэн бөгөөд олон улстай харилцаагаа илүү нээлттэй болгосны үр дүнд одоо 58 улсын иргэд Хятад руу визгүй зорчих боломжтой болжээ.
Жагсаалтын сүүлд Афганистан бичигдсэн бөгөөд тус улсын иргэд ердөө 26 улсад визгүй зорчих эрхтэй аж. Афганистаны өмнөх байруудад Сири, Ирак, Йемен, Пакистан, Сомали зэрэг орон жагссан бол Хойд Солонгосын паспорт 41 улсад визгүй зорчих эрхтэйгээр эдгээрээс арай дээгүүр бичигдсэн байна.
Харин Монгол Улсын хувьд 66 улс руу визгүй зорчих эрхтэйгээр 76 дугаарт эрэмбэлэгджээ.