- Энэ оны гуравдугаар сарын 30-ны байдлаар зам тээврийн салбарын зорчигч тээвэрлэлт 7.5 хувиар нэмэгдэж, ачаа тээврийн хэмжээ 2.9 хувиар буурахад төмөр замын тээвэрлэлт буурсан нь голчлон нөлөөлжээ.
- Агаарын тээврээр оны эхнээс өссөн дүнгээр 468,000 зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 14.9 хувиар нэмэгдсэн байна.
- Төмөр замаар оны эхнээс өссөн дүнгээр 9.8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.6 хувиар буурсан байна.

2025 оны гуравдугаар сарын 30-ны байдлаар зам тээврийн салбарын хэмжээнд нийт 36.9 сая зорчигч тээвэрлэж өмнөх оны мөн үеэс 7.5 хувиар өсчээ. Нийслэлийн тээврээр 35.5 сая зорчигч зорчжээ. Төмөр замаар оны эхнээс өссөн дүнгээр 372,300 зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 12.1 хувиар буурчээ. Агаарын тээврээр он гарснаар 468,000 зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 14.9 хувиар нэмэгджээ.
Ачаа тээврийн хувьд энэ оны эхний гурван сард салбарын нийт ачаа тээвэр 27.7 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 2.9 хувиар буурсан байна. Ачаа тээврийн хэмжээ буурахад төмөр замын тээвэрлэлт буурсан нь голчлон нөлөөлжээ.
Төмөр замаар оны эхнээс өссөн дүнгээр 9.8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.6 хувиар буурсан байна. Агаарын тээврээр оны эхнээс өссөн дүнгээр 1,960 тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.4 хувиар мөн буурсан байна.