- Япон улс хагас дамжуулагч болон хиймэл оюун ухааны салбарыг сэргээх шинэ төлөвлөгөөгөө зарлалаа.
- Уг төлөвлөгөөний хүрээнд 2030 он гэхэд 10 их наяд иен (65 тэрбум ам.доллар) буюу түүнээс дээш хэмжээний дэмжлэгийг үзүүлнэ хэмээн тус улсын Ерөнхий сайд Шигэрү Ишиба мэдэгдлээ.
Япон улс хагас дамжуулагч болон хиймэл оюун ухааны салбарыг сэргээх шинэ төлөвлөгөөгөө зарлалаа.
Уг төлөвлөгөөний хүрээнд 2030 он гэхэд 10 их наяд иен (65 тэрбум ам.доллар) буюу түүнээс дээш хэмжээний дэмжлэгийг үзүүлнэ хэмээн тус улсын Ерөнхий сайд Шигэрү Ишиба мэдэгдлээ.
"Бид ирэх 10 жилийн хугацаанд 50 их наяд иенийн төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах шинэ тогтолцоог боловсруулна. Энэ нь Японы хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагааг сэргээх алхам болно” хэмээн тэрбээр онцоллоо.
Энэхүү төлөвлөгөө нь арваннэгдүгээр сард эцэслэгдэх эдийн засгийн цогц бодлогын нэг хэсэг бөгөөд татаас, төрийн байгууллагуудын хөрөнгө оруулалт, өрийн баталгаагаар санхүүжүүлэх талаар тус улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Япон улс хагас дамжуулагчийн нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлж, 2030 он гэхэд дотооддоо үйлдвэрлэсэн чипийн борлуулалтыг гурав дахин нэмэгдүүлж, 15 их наяд иен болгохоор зорьж байна.