- АНУ-ын Лос Анжелесийн нутаг дэвсгэрт гарч буй түймэр тус улсын түүхэн дэх хамгийн хохиролтой түймэр болох төлөвтэй байна.
- Мужийн эрх баригчдын мэдээлснээр 68.7 квадрат километр талбай шатаж, 1,000 гаруй барилга байгууламж сүйджээ.
- Уг нөхцөл байдалтай холбогдуулан АНУ дахь Монгол Улсын Элчин Сайдын Яамнаас Лос Анжелес хотод оршин суугаа иргэдэд хандан, гал түймрийн аюултай бүст зорчихгүй байх, тухайн бүс нутагт оршин суугаа бол орон нутгийн Онцгой байдлын албанаас гаргаж буй зөвлөмжүүдийг дагаж мөрдөхийг сануулжээ.
АНУ-ын Лос Анжелесийн нутаг дэвсгэрт гарч буй түймэр тус улсын түүхэн дэх хамгийн хохиролтой түймэр болох төлөвтэй байна.
Уур амьсгалын өөрчлөлт, хуурай байдал болон хүчтэй салхинаас үүдэлтэй таван түймэр Лос Анжелес хот орчмын 117 квадрат километр талбайг хамраад байна. Мужийн эрх баригчдын мэдээлснээр 68.7 квадрат километр талбай шатаж, 1,000 гаруй барилга байгууламж сүйджээ.
JPMorgan-аас гаргасан тооцооллын дагуу энэ долоо хоногт гарсан түймрийн даатгалын хохирол 20 тэрбум ам.доллароос давж магадгүй байна. Уг үзүүлэлт нь 2018 оны Кемпийн түймрээс үүдсэн 12.5 тэрбум ам.долларын даатгалын хохирлыг давсан үзүүлэлт бөгөөд тус улсын түүхэн дэх хамгийн их хохирол учруулсан түймэр болж байна.
Уг нөхцөл байдалтай холбогдуулан АНУ дахь Монгол Улсын Элчин Сайдын Яамнаас Лос Анжелес хотод оршин суугаа иргэдэд хандан, гал түймрийн аюултай бүст зорчихгүй байх, тухайн бүс нутагт оршин суугаа бол орон нутгийн Онцгой байдлын албанаас гаргаж буй зөвлөмжүүдийг дагаж мөрдөхийг сануулжээ.