- “OpenAI”-ийн гүйцэтгэх захирал Сэм Олтмэн, “Apple”-ийн гүйцэтгэх захирал Тим Күүк нар ч мөн тус бүр 1 сая ам.долларын хандив өгөхөө илэрхийлсэн бол “Tesla”-ийн гүйцэтгэх захирал Илон Маск Трампыг Цагаан ордонд эргэн ороход зөвлөгөө өгч, хамтран ажиллахаар болоод буй.
- “Microsoft” өмнө нь Трампын анхны тангараг өргөх ёслолд 500,000 ам.доллар хандивлаж байсан төдийгүй Жо Байден Ерөнхийлөгчийн тангараг өргөх үед ижил хэмжээний хандив өгч байжээ.
- Тус компанийн хувьд Трампын шинэ засаг захиргаа хиймэл оюун ухааны бодлогыг илүү ухаалаг, дэвшилтэт байдлаар чиглүүлнэ гэж найдаж байгаа юм.
“Microsoft” компани Дональд Трампын АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд 1 сая ам.долларын хандив өгөхөө мэдэгдлээ. Ингэснээр тус компани технологийн салбарын томоохон компаниуд болох “Google”, “Meta”, “Amazon”-тай ижил хэмжээний дэмжлэг үзүүлэхээр болж байна.
“OpenAI”-ийн гүйцэтгэх захирал Сэм Олтмэн, “Apple”-ийн гүйцэтгэх захирал Тим Күүк нар ч мөн тус бүр 1 сая ам.долларын хандив өгөхөө илэрхийлсэн бол “Tesla”-ийн гүйцэтгэх захирал Илон Маск Трампыг Цагаан ордонд эргэн ороход зөвлөгөө өгч, хамтран ажиллахаар болоод буй.
“Microsoft” өмнө нь Трампын анхны тангараг өргөх ёслолд 500,000 ам.доллар хандивлаж байсан төдийгүй Жо Байден Ерөнхийлөгчийн тангараг өргөх үед ижил хэмжээний хандив өгч байжээ. “Microsoft”-ийн гүйцэтгэх захирал Сатья Наделла Трамптай “TikTok”-ийг АНУ-д худалдан авах асуудлыг хэлэлцэх зэргээр өмнө нь хэд хэдэн удаа уулзаж байсан аж.
“Microsoft” компанийн хувьд Трампын шинэ засаг захиргаа хиймэл оюун ухааны бодлогыг илүү ухаалаг, дэвшилтэт байдлаар чиглүүлнэ гэж найдаж байгаа юм. Тус компанийн ТУЗ-ийн дэд дарга Брэд Смит саяхан өөрийн цахим хуудсандаа “Америкийн хиймэл оюуны салбарыг дэлхийн түвшинд өрсөлдөхүйц хэмжээнд хүргэхийн тулд олон улсын ухаалаг стратеги зайлшгүй шаардлагатай” хэмээн онцолсон байна.