bnr-0
Байгальд ээлтэй ирээдүйн төлөө “М-Си-Эс Кока-Кола” уриалж байна
04 сарын 01, 2025
ХУВААЛЦАХ
  • 3R үзэсгэлэн Шангри-Ла төвд нээгдэж, байгаль хамгааллын шилдэг санаачилгуудыг танилцуулж байна.
  • Хуванцар сав дахин боловсруулах, усыг хэмнэх, савлагааг бууруулах чиглэлээр бодит туршлагуудыг олон нийтэд нээлттэй үзүүлж байна.
  • 17 мянган харилцагчийг оролцуулсан хариуцлагатай бизнесийн жишээг бий болгожээ.
“М-Си-Эс Кока-Кола” компани тогтвортой хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, санаачилгаа олон нийтэд илүү таниулах үүднээс Шангри-Ла төвд 3R үзэсгэлэнг нээжээ.

“М-Си-Эс Кока-Кола” компани тогтвортой хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, санаачилгаа олон нийтэд илүү таниулах үүднээс Шангри-Ла төвд 3R үзэсгэлэнг нээжээ. 3R буюу Reduce, Reuse, Recycle бодлогыг үндэс болгосон уг үзэсгэлэн нь зөвхөн танилцуулга бус, хэрэглэгч бүрт байгаль хамгаалах ажилд өөрийн биеэр оролцох боломжийг олгож буйгаараа онцлог юм.

Тус компани 2024 оны тогтвортой хөгжлийн тайлангаа өнгөрсөн долоо хоногт цахимаар олон нийтэд дэлгэж, үүнийгээ илүү амьд хэлбэрээр хүргэх зорилгоор үзэсгэлэн гаргажээ. Тэдний зүгээс байгальд ээлтэй үйлдвэрлэлийн жишээ, хэрэглээг бууруулсан ухаалаг шийдлүүдийг танилцуулахдаа бүр шал, хана, тавилга гээд бүх орчинг дахин боловсруулсан материалаар бүтээсэн байна. Тухайлбал, HDPE буюу хатуу хуванцар бөглөөгөөр хийсэн сандал, ширээ, хавтангууд хэрэглэсэн нь олон хүний анхаарлыг татаж байна.

Үзэсгэлэнг сонирхогчид хуванцар сав дахин боловсруулах явцад өөрсдөө оролцож, rPET буюу дахин боловсруулсан хуванцараар 3D хэвлэсэн бэлэг дурсгалын зүйлсийг авах боломжтой аж. Мөн хэрэглэгч уусан ундааныхаа цэвэрхэн савыг зөв ангилан хаяснаар урамшуулал авах систем ч хэрэгжиж байна. Үүний зэрэгцээ үйлдвэрлэлийн хаягдал усыг хэрхэн цэвэршүүлж, дахин ашигладаг болохыг танилцуулж, үнэ төлбөргүй ус авах хэрэглэгчээр бүртгүүлж болох ажээ.

Технологийн хөгжлийг урамшуулсан өөр нэг сонирхолтой хэсэг нь утаагүй уурын зуухны виртуал туршлага болон Plinko тоглоом, мөхлөгөөр бүтээх канвас арт юм. Эдгээр нь үзэгчдэд байгаль хамгааллын ойлголтыг илүү хялбар, сонирхолтой байдлаар хүргэж байна.

“М-Си-Эс Кока-Кола” зөвхөн өөрсдөө хариуцлагатай үйлдвэрлэл явуулаад зогсохгүй, Монгол даяар тархсан 17 мянган харилцагчдаа энэхүү санаачилгад татан оролцуулжээ. 3R үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 4-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд байгаль хамгааллын чиглэлд бодитоор оролцохыг хүссэн олон нийтэд нээлттэй байна.  

mobile-logo