- “ХасБанк”-ны 2024 оны татварын дараах цэвэр ашиг өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 170.9 тэрбум төгрөгт хүрч, өмнө оны мөн үеэс 20.3 хувиар өсчээ.
- Түүнчлэн өнгөрсөн сарын 31-ний байдлаар ХасБанкны өөрийн хөрөнгийн өгөөж буюу ROE 25.6 хувь гарч, нэгж хувьцаанд ногдох ашиг 162 төгрөгт хүрсэн байна.
- Өнгөрсөн онд хэрэглээний болон эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан зээл өсөлттэй байсантай холбогдуулан иргэдийн банкны зээлийн багц 34.6 хувиар өсчээ.
“ХасБанк”-ны 2024 оны татварын дараах цэвэр ашиг өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 170.9 тэрбум төгрөгт хүрч, өмнө оны мөн үеэс 20.3 хувиар өсчээ.
Тус хугацаанд банкны ашгийн хэмжээ өсөхөд банкны зээлийн багц өсөж мөн активын чанар сайжирсан нь голлон нөлөөлсөн талаар уг тайланд дурджээ.
Түүнчлэн өнгөрсөн сарын 31-ний байдлаар ХасБанкны өөрийн хөрөнгийн өгөөж буюу ROE 25.6 хувь гарч, нэгж хувьцаанд ногдох ашиг 162 төгрөгт хүрсэн байна.
Өнгөрсөн онд хэрэглээний болон эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан зээл өсөлттэй байсантай холбогдуулан иргэдийн банкны зээлийн багц 34.6 хувиар өсчээ. Харин нийт зээл болон санхүүгийн түрээсийн багц өмнөх оноос 34.5 хувиар өсөж, 3.6 их наяд төгрөгт хүрчээ.
Харин тус хугацаанд чанаргүй зээлийн хэмжээ 2 хувь болж буурсан үзүүлэлттэй байна.