“Snow White” кино 115 сая ам.долларын алдагдал хүлээх төлөвтэй байна
04 сарын 01, 2025
ХУВААЛЦАХ
- Disney-ийн уран бүтээл болох “Snow White” кино дэлхийн хэмжээнд 115 сая ам.долларын алдагдал хүлээх төлөвтэй байна хэмээн салбарын шинжээчид дурдлаа.
- Энэ оны гуравдугаар сарын 21-нд үзэгчдэд хүрсэн тус киноны нээлтийн орлого 43 сая ам.доллар байсан юм.
- “Snow White”-ийн найруулагчаар "(500) Days of Summer"-ын Марк Уэбб, продюсераар "Wicked"-ийн Марк Платт нар ажилласан.

“Snow White” кино 115 сая ам.долларын алдагдал хүлээх төлөвтэй байна.
Disney-ийн уран бүтээл болох “Snow White” кино дэлхийн хэмжээнд 115 сая ам.долларын алдагдал хүлээх төлөвтэй байна хэмээн салбарын шинжээчид дурдлаа. Тус киноны нийт орлого одоогийн байдлаар 225 сая ам.доллар хүрсэн бөгөөд “Snow White” бүтсэн нийт зардал 410 сая ам.доллар болжээ.
Энэ оны гуравдугаар сарын 21-нд үзэгчдэд хүрсэн тус киноны нээлтийн орлого 43 сая ам.доллар байсан нь Disney-ийн классик анимэйшнийг амилуулсан бусад кинотой харьцуулахад бага үзүүлэлт юм.
“Snow White”-ийн найруулагчаар "(500) Days of Summer"-ын Марк Уэбб, продюсераар "Wicked"-ийн Марк Платт, хөгжмийн зохиолчдоор Оскарын шагналт Пасек ба Пол нар ажилласан. Мөн "Barbie" киноны зохиолч Грета Гервиг зохиол дээр оролцон ажиллажээ.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ