- Дэлхийд дөрвөн одны зэрэглэлтэй 22, таван одны зэрэглэлтэй 89 нисэх буудал байдаг ба “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал дэлхийн шилдэг эдгээр 111 буудлын нэг боллоо.
- Их Британийн Лондон хотод төвтэй тус байгууллага нь 1989 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нисэх буудлуудыг 800 гаруй шалгуур үзүүлэлтээ 1-5 оноогоор үнэлдэг байна.
- “Чингис хаан” ОУНБ-ын зорчигч үйлчлүүлэгч рүү чиглэсэн бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ, нисэх буудлын тав тух, цэвэр цэмцгэр байдал, орчны тохижилт, цахим хуудсын ажиллагаа, үйлчилгээний ажилтнуудын харилцаа хандлага, гадаад хэлний мэдлэг зэрэг 800 гаруй шалгуур үзүүлэлтээр үнэлжээ.
Дэлхийд дөрвөн одны зэрэглэлтэй 22, таван одны зэрэглэлтэй 89 нисэх буудал байдаг ба “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал дэлхийн шилдэг эдгээр 111 буудлын нэг боллоо.
Монгол Улсыг дотоод болон гадаадтай холбох агаарын үүд хаалга болсон “Чингис хаан” олон улсын нисэх буудал 2023 оныг түүхэндээ хамгийн олон буюу 1.7 сая гаруй зорчигч хүлээн авсан амжилтаар үдсэн юм. Улмаар 2024 онд Монголын иргэний нисэхийн түүхэнд анх удаа дэлхийн агаарын тээвэрлэгчид, нисэх буудлуудын үйлчилгээнд зэрэглэл олгодог олон улсын агаарын тээврийн судалгаа, үнэлгээний “Скайтракс” аудитын байгууллагаас “4 STAR AIRPORT” зэрэглэл хүртлээ.
Их Британийн Лондон хотод төвтэй тус байгууллага нь 1989 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нисэх буудлуудыг 800 гаруй шалгуур үзүүлэлтээ 1-5 оноогоор үнэлдэг байна. Энэ дагуу “Чингис хаан” ОУНБ-ын зорчигч үйлчлүүлэгч рүү чиглэсэн бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ, нисэх буудлын тав тух, цэвэр цэмцгэр байдал, орчны тохижилт, цахим хуудсын ажиллагаа, үйлчилгээний ажилтнуудын харилцаа хандлага, гадаад хэлний мэдлэг зэрэг 800 гаруй шалгуур үзүүлэлтээр үнэлжээ.