- "Чингис Хаан” олон улсын нисэх буудал Монгол Улсын агаарын тээврийн салбарт анх удаа жилд 2 сая зорчигч хүлээн авлаа.
- Шинэ нисэх буудал 2023 онд 1.7 сая зорчигч хүлээн авч байв.
- "Чингис Хаан” олон улсын нисэх буудлаас дотоод, гадаадын нийт 16 компани олон улс, орон нутгийн чиглэлд тогтмол нислэг үйлдэж байна.
![](/_next/image?url=https%3A%2F%2Fcnbc.mn%2Fassets%2Fnews_thumbnail%2F10fde82d-7fa8-4c79-9bdc-801d681df9f7.png&w=1080&q=100)
"Чингис Хаан” олон улсын нисэх буудал Монгол Улсын агаарын тээврийн салбарт анх удаа жилд 2 сая зорчигч хүлээн авлаа.
Шинэ нисэх буудал 2023 онд 1.7 сая зорчигч хүлээн авч байсан бол 2024 онд он дуусахаас сарын өмнө буюу арваннэгдүгээр сарын 25-нд албан ёсоор 2 сая дахь зорчигчоо хүлээн авлаа.
Хүлээн авах ёслолын үеэр “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Китанака Такэфуми үг хэлж, Монгол Улсын агаарын тээврийн салбарын хамт олон 2 сая дахь зорчигчид гарын бэлэг болон талархлын бичгийг гардууллаа.
2021 онд 7 агаарын тээврийн компани нислэг үйлдэж үйл ажиллагаагаа эхэлж байсан бол сүүлийн 3 жилийн хугацаанд 9 агаарын тээвэрлэгч нэмэгдэж, өнөөдрийн байдлаар дотоод гадаадын нийт 16 компани олон улс, орон нутгийн чиглэлд тогтмол нислэг үйлдэж байна.
Шинэ нисэх буудал ашиглалтанд орсон цагаасаа хойш буюу 3 жилийн хугацаанд нийт 4 сая гаруй зорчигч хүлээн аваад байгаа бөгөөд энэ оны сүүлээр 5 сая дахь зорчигчоо хүлээн авах төлөвтэй байна. Түүнчлэн энэ онд манай улсын иргэний нисэхийн түүхэнд анх удаа дэлхийн агаарын тээвэрлэгчид, нисэх буудлуудад зэрэглэл олгодог олон улсын агаарын тээврийн судалгаа, үнэлгээний “Skytrax” аудитын байгууллагаас “4 Star Airport” зэрэглэлийг хүртээд буй.