Импортын цементийн гаалийн албан татварыг 5% болгон буурууллаа
05 сарын 01, 2024
ХУВААЛЦАХ
- Импортын цементийн гаалийн албан татварын хувь хэмжээг 20 хувь байсныг таван хувь болгон бууруулахаар өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.
- Цементийн гаалийн албан татварыг ийнхүү бууруулснаар орон сууцны зах зээлд эерэг нөлөө үзүүлэх хүлээлттэй байна.
- Монгол Улсын Засгийн газраас нийт 1.2 их наяд төгрөгийг ипотекийн зээлийг дэмжихэд оруулж буй нь орон сууцны зах зээлд бодлогын давхар нөлөө үзүүлэхээр байна.
Цементийн гаалийн албан татварыг ийнхүү бууруулснаар орон сууцны зах зээлд эерэг нөлөө үзүүлэх хүлээлттэй байна.
Импортын цементийн гаалийн албан татварын хувь хэмжээг 20 хувь байсныг таван хувь болгон бууруулахаар өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Цементийн үйлдвэрүүд түүхий эдийн болон түлшний нөөцөө хангалтгүй бүрдүүлснээр энэ оны барилга, бүтээн байгуулалтын ажилд шаардагдах цементийн хомсдол үүсэх нөхцөл бий болоод байгаатай холбоотойгоор ийнхүү шийдвэрлэжээ.
Цементийн гаалийн албан татварыг ийнхүү бууруулснаар орон сууцны зах зээлд эерэг нөлөө үзүүлэх хүлээлттэй байна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас нийт 1.2 их наяд төгрөгийг ипотекийн зээлийг дэмжихэд оруулж буй нь бодлогын давхар нөлөө үзүүлэхээр байна.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ