Тэйлор Свифт хөгжмийн зах зээл дэх хамгийн чинээлэг эмэгтэй дуучин боллоо
10 сарын 10, 2024
ХУВААЛЦАХ
- Тэйлор Свифтийн хөрөнгө өнгөрсөн оны аравдугаар сарынх дээр 500 сая ам.доллар нэмэгдэж, нийт 1.6 тэрбум орчим ам.доллароор үнэлэгдэж эхэлсэн байна.
- Дэлхийн хамгийн чинээлэг эмэгтэй дуучдын уг жагсаалтын хоёрдугаарт дуучин Рианна 1.4 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө бичигджээ.
“The Eras Tour” аялан тоглолт нь түүхэнд байгаагүй их амжилтыг олж ийнхүү Т.Свифт хөгжмийн ертөнцийн хамгийн их хөрөнгөтэй дуучин эмэгтэй болжээ.
“Forbes” сэтгүүлд мэдээлснээр, поп дуучин Тэйлор Свифтийн хөрөнгө өнгөрсөн оны аравдугаар сарынх дээр 500 сая ам.доллар нэмэгдэж, нийт 1.6 тэрбум орчим ам.доллароор үнэлэгдэж эхэлсэн байна.
“The Eras Tour” аялан тоглолт нь түүхэнд байгаагүй их амжилтыг олж ийнхүү Т.Свифт хөгжмийн ертөнцийн хамгийн их хөрөнгөтэй дуучин эмэгтэй болжээ.
Дэлхийн хамгийн чинээлэг эмэгтэй дуучдын уг жагсаалтын хоёрдугаарт дуучин Рианна 1.4 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө бичигдэж байгаа бол дуучин Мадонна 850 сая ам.долларын хөрөнгөтэйгөөр гуравдугаарт бичигдэж байна.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ