НҮБ дэлхийн 180 гаруй валютыг хууль ёсны төлбөрийн хэрэгсэл хэмээн хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ АНУ-ын доллар, евро зэрэг валют дэлхийн төлбөр тооцоонд хамгийн түгээмэл ашиглагддаг боловч хамгийн өндөр утгыг барьдаггүй.
Дэлхийн хамгийн үнэтэй валют бол Кувейтын динар бөгөөд сүүлийн 20 жилийн туршид энэ байр сууриа хадгалсаар иржээ. Ханшийн түвшин өндөр, түүнийгээ удаан хугацаанд тогтвортой хадгалж буй нь тус улсын макро эдийн засгийн үзүүлэлтийн тэнцвэртэй байдал болон газрын тосны арвин нөөцтэй холбоотой. Өнөөдрийн байдлаар Монголбанкны албан ханшаар 1 кувейт динар 11,063.39 төгрөгтэй тэнцэж байна.
Аливаа улс орны мөнгөн тэмдэгтийн ханшид дотоодын болон гадаад янз бүрийн хүчин зүйлс нөлөөлдөг ба үүнд гадаад валютын зах зээл дэх эрэлт, нийлүүлэлт, инфляц, дотоодын эдийн засгийн өсөлт, тухайн улсын гадаад худалдааны тэнцэл, Төв банкны бодлогын хүү зэрэг багтана.