- Крипто зах зээлийн нийт үнэлгээ оны эцэст хоёр дахин өсөх хүлээлттэй байгаа бөгөөд үүнд АНУ-ын анхны биткойн ETF, мөн энэ сарын 21-нд болох биткойн хагасрал зэрэг макро хүчин зүйлс нөлөөлж байгааг тэрбээр CNBC-д өгсөн ярилцлагадаа дурджээ.
- Дөрвөн жилд нэг удаа болдог биткойны хагасрал энэ сарын 21-нд болох бөгөөд бөгөөд хагасрал тохиож, шинээр үүсэх биткойны тоо багасах бүрд ханш өсдөг зүй тогтол сүүлийн гурван хагасралын үеэр бий болжээ.
- Удахгүй болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль нь криптовалютын зах зээлийн зохицуулалтад эерэг өөрчлөлтийг авчирна хэмээн Брэд Гарлингхаус болон салбарын шинжээчид үзэж байгаа аж.
2024 онд криптовалютын зах зээлийн нийт үнэлгээ 5 их наяд ам.долларт хүрнэ хэмээн “Ripple” блокчейн стартап компанийн гүйцэтгэх захирал Брэд Гарлингхаус үзэж байна.
Крипто зах зээлийн нийт үнэлгээ оны эцэст хоёр дахин өсөх хүлээлттэй байгаа бөгөөд үүнд АНУ-ын анхны биткойн ETF, мөн энэ сарын 21-нд болох биткойн хагасрал зэрэг макро хүчин зүйлс нөлөөлж байгааг тэрбээр CNBC-д өгсөн ярилцлагадаа дурджээ.
АНУ-ын анхны спот биткойны ETF-ийг өнгөрсөн нэгдүгээр сарын 10-нд АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооноос баталсан бөгөөд ингэснээр АНУ-ын хөрөнгийн биржүүдэд нээлттэй арилжигдаж, институциональ болон бие даасан хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулах бололцоотой болсон юм.
Түүнчлэн дөрвөн жилд нэг удаа болдог биткойны хагасрал энэ сарын 21-нд болох бөгөөд бөгөөд хагасрал тохиож, шинээр үүсэх биткойны тоо багасах бүрд ханш өсдөг зүй тогтол сүүлийн гурван хагасралын үеэр бий болжээ.
Эдгээр макро хүчин зүйлсийн нөлөөгөөр криптовалютын зах зээлийн нийт үнэлгээ хоёр дахин өснө хэмээн Брэд Гарлингхаус үзэж байна.
Дөрөвдүгээр сарын 4-ний байдлаар криптовалютын зах зээлийн нийт үнэлгээ 2.6 их наяд ам.доллартай тэнцэж байна.
Биткойны ханш сүүлийн 12 сарын хугацаанд 140 гаруй хувиар өссөн ба гуравдугаар сарын 13-нд 73,000 доллараас давж, дээд түвшнийг тогтоосон юм. Нийт крипто зах зээлийн 49 орчим хувийг биткойн дангаар эзэлдэг бөгөөд дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар зах зээлийн үнэлгээ нь 1.3 их наяд ам.доллар болжээ.
Удахгүй болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль нь криптовалютын зах зээлийн зохицуулалтад эерэг өөрчлөлтийг авчирна хэмээн Брэд Гарлингхаус болон салбарын шинжээчид үзэж байгаа аж.