bnr-0
Rosé, Бруно Марс нарын APT дуу цацагдсанаар “YG Plus”-ийн хувьцааны ханш сүүлийн долоон сарын дээд түвшинд хүрлээ
17 цагийн өмнө
ХУВААЛЦАХ
  • Rosé болон Бруно Марс нарын APT дуу нь Spotify платформд 11.58 сая удаа тоглогдож, ийнхүү Global Spotify Chart-ыг тэргүүлээд буй. 
  • APT дуу цацагдсанаар "YG Plus" компанийн хувьцааны ханш сүүлийн долоон сарын дээд түвшинд хүрчээ.
APT дуу цацагдсанаар "YG Plus" компанийн хувьцааны ханш сүүлийн долоон сарын дээд түвшинд хүрчээ.

BlackPink хамтлагийн гишүүн, дуучин Rosé болон Бруно Марс нар хамтран APT хэмээх уран бүтээлээ гаргасан юм. Уг дуу нь Spotify платформд 11.58 сая удаа тоглогдож, ийнхүү Global Spotify Chart-ыг тэргүүлээд буй. 

Залуу уран бүтээлч Rosé нь уг амжилтад хүрсэн анхны К-поп эмэгтэй гоцлол дуучин боллоо. Энэхүү дуу нь Өмнөд Солонгосын дууны чартуудыг ч мөн тэргүүлж, дотооддоо төдийгүй дэлхийд амжилт гаргаад байна. 

APT дуу цацагдсанаар "YG Plus" компанийн хувьцааны ханш сүүлийн долоон сарын дээд түвшинд хүрчээ. Дэлхийн дууны жагсаалтуудыг тэргүүлж эхэлснээр "YG Plus"-ийн хувьцааны ханш даваа гарагт 30 хувиар өсөж, өнөөдөр дахин 29.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 

YouTube платформ дээр APT дууны клип 82.9 сая гаруй үзэлт авч, 2024 оны хамгийн их хандалттай эрэгтэй, эмэгтэй хамтралд тооцогдож байна.   

mobile-logo