bnr-0
БНХАУ-ын автомашины экспорт дөрөвдүгээр сард түүхэн дээд түвшинд хүрлээ
05 сарын 13, 2024
ХУВААЛЦАХ
  • Үнийн өрсөлдөөн ширүүсэж, эдийн засгийн сэргэлт тогтворгүй байгаа үед хэрэглэгчийн зарцуулалт буурч байгаатай холбогдуулан дотоодын борлуулалт өнгөрсөн оны мөн үеэс 5.8 хувиар буурсан байна.
  • Дэлхийн автомашины хамгийн том зах зээл дэх суудлын автомашины борлуулалт дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 5.8 хувиар буурч, 1.55 сая ширхэг болсон байна.
  • Дэлхийн PHEV зах зээл дэх Хятад улсын эзлэх хувь энэ оны эхний улиралд 70 орчим хувьд хүрээд байна.
БНХАУ-ын дотоодын автомашины борлуулалт буурсан ч экспорт дөрөвдүгээр сард түүхэн дээд түвшинд хүрлээ.

БНХАУ-ын дотоодын автомашины борлуулалт буурсан ч экспорт дөрөвдүгээр сард түүхэн дээд түвшинд хүрлээ. Үнийн өрсөлдөөн ширүүсэж, эдийн засгийн сэргэлт тогтворгүй байгаа үед хэрэглэгчийн зарцуулалт буурч байгаатай холбогдуулан дотоодын борлуулалт өнгөрсөн оны мөн үеэс 5.8 хувиар буурсан байна.

Харин автомашины экспорт дөрөвдүгээр сард 417,000 ширхэгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 38 хувиар өссөн үзүүлэлт хэмээн Хятадын суудлын автомашины холбооноос (CPCA) мэдэгдлээ.

Европын холбооноос Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн эсрэг хяналтын ажиллагаа явуулж байгаа нь тус улсын тээврийн хэрэгслийн экспортыг тасалдуулж байгаа ч Хятад улс Өмнөд Америк, Австрали зэрэг бусад зах зээлийг идэвхтэй судалж байна хэмээн тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Цүй Дуншу онцлоод буй.

Дэлхийн автомашины хамгийн том зах зээл дэх суудлын автомашины борлуулалт дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 5.8 хувиар буурч, 1.55 сая ширхэг болсон байна.

Цахилгаан автомашины борлуулалт өмнөх сараас 12.1 хувь болж өссөн ч холимог хөдөлгүүрт (PHEV) автомашины борлуулалтын түвшинд хүрч чадахгүй байгаа хэвээр байгаа аж. Дэлхийн PHEV зах зээл дэх Хятад улсын эзлэх хувь энэ оны эхний улиралд 70 орчим хувьд хүрээд байна.   

mobile-logo