bnr-0
Биткойны ханш түүхэн дээд түвшинд хүрэхэд ойртож байна
03 сарын 05, 2024
ХУВААЛЦАХ
  • Биткойны ханш өсөлт үзүүлж, $68,000 хүрлээ.
  • Биржээр арилждаг болсон нь ханшид томоохон түлхэц өгсөн байна.
  • Ханш өсөж буй ч ирэх дөрөвдүгээр сард унана хэмээн шинжээчид үзэж байна.
Биткойны ханш энэ он гарсаар өндөр өсөлтийг үзүүлж байна.

Биткойны ханш энэ он гарсаар өндөр өсөлтийг үзүүлж байна. Мягмар гарагийн байдлаар ханш нь 9 хувиар өсөж, 68,635.2 ам.долларт хүрчээ. Энэ нь биткойны бүх цаг үеийн хамгийн дээд цэг болох 68,990.9 ам.долларын түвшинд ойртуулж байна. 
 
АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо өнгөрсөн нэгдүгээр сард ETF буюу биржээр дамжуулан худалдаалах гарцыг нээж өгсөн нь энэ жил биткойны ханшийн өсөлтийг дэмжиж буй юм. 

Энэ жил АНУ-д спот биткойн ETF-ийг нэвтрүүлснээс хойш зах зээлд 6 тэрбум ам.долларын хөдөлгөөн ажиглагдсан байна. Эдгээр ETF-ийн хамгийн том нь болох Grayscale Bitcoin Trust нэгдүгээр сард 48 хувиар өсчээ. Харин ирэх дөрөвдүгээр сард биткойны ханш суларна хэмээн трейдерүүд үзэж байна.   

  

mobile-logo