bnr-0
Фүмио Кишида ирэх есдүгээр сард Японы Ерөнхий сайдын албан тушаалаа өгнө
08 сарын 14, 2024
ХУВААЛЦАХ
  • Японы Ерөнхий сайд Фүмио Кишида ирэх сард болох Либерал Ардчилсан Намын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдлээ.
  • Өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр “Ирэх есдүгээр сард намын шинэ удидагч сонгогдох хүртэл би Ерөнхий сайдын хувьд чадах бүхий л зүйлээ хийх болно” хэмээжээ.
  • Түүний энэхүү гэнэтийн шийдвэр нь намын дарга төдийгүй дэлхийн дөрөв дэх том эдийн засгийн тэргүүлэгчийн төлөөх өрсөлдөөнийг хурцатгаад байна.
Японы Ерөнхий сайд Фүмио Кишида ирэх сард болох Либерал Ардчилсан Намын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдлээ.

Японы Ерөнхий сайд Фүмио Кишида ирэх сард болох Либерал Ардчилсан Намын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдлээ. Ингэснээр ирэх сонгуулиар намын шинэ удирдагч сонгогдох үед тэрбээр гурван жилийн турш хашсан Японы Ерөнхий сайдын албан тушаалыг хүлээлгэн өгөх юм.

Өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр “Ирэх есдүгээр сард намын шинэ удидагч сонгогдох хүртэл би Ерөнхий сайдын хувьд чадах бүхий л зүйлээ хийх болно” хэмээжээ.

Түүний энэхүү гэнэтийн шийдвэр нь намын дарга төдийгүй дэлхийн дөрөв дэх том эдийн засгийн тэргүүлэгчийн төлөөх өрсөлдөөнийг хурцатгаад байна. Японы Либерал Ардчилсан Намын шинэ тэргүүн нь эрх баригч намын дотоод хагарлыг нэгтгэх, амьжиргааны өртөг зэрэг Японы эдийн засгийн дотоод асуудлыг цэгцлэх, нөгөө талаас Хятадтай хурцадмал байдалтай байгаа геополитикийн асуудал зэрэгтэй тулгарах юм.

Кишида Японы Ерөнхий сайдын албан тушаалыг хамгийн удаан хугацаагаар хашсан найм дахь улстөрч юм.   

mobile-logo