bnr-0
"Pizza Hut" ажил горилогчдын анкетыг пиццаны хайрцаг дээр хэвлэнэ
09 сарын 18, 2024
ХУВААЛЦАХ
  • АНУ-ын түргэн хоолны сүлжээ “Pizza Hut” компани хэрэглэгчдийн ажлын анкетыг ажил олгогчид хүргэх "ResZAmes" кампанит ажлыг эхлүүлжээ.
  • Энэ нь үйлчлүүлэгчийн анкетыг пиццаны хайрцган дээр хэвлэж, хөдөлмөрийн хамгийн хүнд зах зээл болох Нью Йорк хотын ажил олгогчид дамжуулах зорилготой аж.
АНУ-ын түргэн хоолны сүлжээ “Pizza Hut” компани хэрэглэгчдийн ажлын анкетыг ажил олгогчид хүргэх "ResZAmes" кампанит ажлыг эхлүүлжээ.

АНУ-ын түргэн хоолны сүлжээ Pizza Hut компани хэрэглэгчдийн ажлын анкетыг ажил олгогчид хүргэх "ResZAmes" кампанит ажлыг эхлүүлжээ. Энэ нь үйлчлүүлэгчийн анкетыг пиццаны хайрцган дээр хэвлэж, хөдөлмөрийн хамгийн хүнд зах зээл болох Нью Йорк хотын ажил олгогчид дамжуулах зорилготой аж. 

Ажил горилогчдын анкетын 75 хувь нь анзаарагдахгүй өнгөрдөг, бид ажил хайж буй иргэдэд “гүн сэтгэгдэл төрүүлэхэд” нь туслахаар зорьж байна хэмээн Pizza Hut-ын маркетингийн ахлах ажилтан Мелисса Фрибе онцоллоо. 

"Амттай пицца хэлбэрээр хүргэгдсэн анкетыг хэн тоохгүй байх билээ?" хэмээн тэрбээр дурдлаа.

Өргөдөл гаргагчид уг кампанит ажилд оролцохын тулд ResZAmes веб сайтад бүртгүүлж, ажил олгогчийн хаягийг оруулах бөгөөд шалгарсан 25 анкетыг пиццаны хайрцаг дээр хэвлэх аж.   

mobile-logo