bnr-0
Squid Game 2 цуврал Netflix-ийн хамгийн их үзэлттэй шоу жагсаалтыг тэргүүллээ
02 сарын 27, 2025
ХУВААЛЦАХ
  • Netflix-ийн гишүүд тус хугацаанд нийт 94 тэрбум цагийг уг платформд зарцуулсан нь өнгөрсөн жилийнхээс 5 хувиар өссөн үзүүлэлт юм.
  • "Squid Game" цувралын 2 дугаар улирал нээлтээ хийснээс ердөө зургаан хоногийн дараа улирлын хамгийн их үзэлттэй цуврал болж, 87 сая үзэлт авчээ.
"Squid Game" цувралын 2 дугаар улирал нээлтээ хийснээс ердөө зургаан хоногийн дараа улирлын хамгийн их үзэлттэй цуврал болж, 87 сая үзэлт авчээ.

Netflix компани 2024 оны хоёрдугаар хагасын үзэлтийн тайлангаа танилцууллаа. Жилд хоёр удаа гаргадаг уг тайлан хэрэглэгчдийн нийт үзсэн цагийг киноны эсвэл цувралын үргэлжлэх хугацаагаар хуваах хэлбэрээр гаргадаг. 

Тус тайлангийн дагуу өнгөрсөн оны хоёрдугаар хагаст хамгийн олон хүн үзсэн цуврал шоугаар "Squid Game" цувралын 2 дугаар улирал тодорчээ. Харин хамгийн их үзэлттэй киногоор Carry-On кино 137 сая үзэлтээр тэргүүлжээ.

Netflix-ийн гишүүд тус хугацаанд нийт 94 тэрбум цагийг уг платформд зарцуулсан нь өнгөрсөн жилийнхээс 5 хувиар өссөн үзүүлэлт юм.

"Squid Game" цувралын 2 дугаар улирал нээлтээ хийснээс ердөө зургаан хоногийн дараа улирлын хамгийн их үзэлттэй цуврал болж, 87 сая үзэлт авчээ.

Анимейшн кинонууд өндөр оролцоотой хэвээр байна бөгөөд шилдэг үзэлттэй 25 киноны 10 нь анимейшн байна.  

mobile-logo