Өдөрт 3 хүртэлх аяга кофе уух нь зүрх судасны эмгэг, чихрийн шижин тусах эрсдэлийг бууруулдаг
09 сарын 18, 2024
ХУВААЛЦАХ
Кофены зохистой хэрэглээ нь зүрх судасны эмгэг, цус харвалт, хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин зэргээс урьдчилан сэргийлдэг болох нь шинэ судалгаагаар тогтоогджээ.
Кофены зохистой хэрэглээ нь зүрх судасны эмгэг, цус харвалт, хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин зэргээс урьдчилан сэргийлдэг болох нь шинэ судалгаагаар тогтоогджээ.
Их Британийн судлаачид зүрх судасны өвчингүй 180,000 орчим хүний мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна. Тус судалгаагаар кофейны зохистой хэргэлээ нь зүрх судасны өвчин шинээр үүсэх эрсдэлийг бууруулж байгааг харуулжээ.
Кофейн хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад өдөрт гурван аяга кофе буюу 200-300 миллиграмм кофейн хэргэлдэг хүмүүст зүрх судасны эмгэг үүсэх эрсдэл 40 орчим хувиар бага байна хэмээн судалгааны ахлагч, Сужоу их сургуулийн тархвар судлал, биостатистикийн дэд профессор, доктор Чаофү Ке хэллээ.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ