- Монгол Улсын хэмжээнд энэ оны аравдугаар сарын байдлаар 431.3 мянган тонн үр тариа, 244.5 мянган тонн төмс, 229.5 мянган тонн хүнсний ногоо бэлтгэсэн байна.
- Өмнөх оны мөн үеэс хураасан төмс 39 хувиар, хүнсний ногоо 29.8 хувиар, техникийн ургамал 15 хувиар, таримал тэжээл 1 хувиар тус өссөн байна.
- Харин бэлтгэсэн хадлан 5.9 хувиар, гар тэжээл 18.9 хувиар, хураасан үр тариа 2.7 хувиар буурчээ.
Монгол Улсын хэмжээнд энэ оны аравдугаар сарын байдлаар 431.3 мянган тонн үр тариа, 244.5 мянган тонн төмс, 229.5 мянган тонн хүнсний ногоо, 243.3 мянган тонн таримал тэжээл, 55.1 мянган тонн техникийн ургамал хурааж, 1039.0 мянган тонн хадлан, 25.1 мянган тонн гар тэжээл бэлтгэсэн байна.
Өмнөх оны мөн үеэс хураасан төмс 39 хувиар, хүнсний ногоо 29.8 хувиар, техникийн ургамал 15 хувиар, таримал тэжээл 1 хувиар тус өссөн байна.
Харин бэлтгэсэн хадлан 5.9 хувиар, гар тэжээл 18.9 хувиар, хураасан үр тариа 2.7 хувиар буурчээ.
Хураасан үр тарианы 4.1-42.4 хувь Хөвсгөл, Хэнтий, Булган, Төв, Сэлэнгэ аймагт, төмсний 1.7-67.3 хувь Булган, Дархан-Уул, Ховд, Сэлэнгэ, Төв аймагт, хүнсний ногооны 5.3-41.1 хувь тус тус Орхон, Ховд, Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ногдож байна.