bnr-0
Японы эдийн засаг гуравдугаар улиралд 0.9 хувиар тэллээ
11 сарын 15, 2024
ХУВААЛЦАХ
  • Японы энэ оны гуравдугаар улирлын бодит дотоодын нийт бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеэс 0.3 хувиар өссөн байна.
  • Японы Төв банк долдугаар сард бодлогын хүүг 0.1 нэгж хувиас 0.25 болгож өсгөсөн нь 2008 оноос хойших хамгийн өндөр түвшин юм.
  • Жилийн дүнгээр тус улсын эдийн засаг 0.9 хувиар тэлсэн нь шинжээчдийн таамаглалаас давсан ч өмнөх улирлын 2.9 хувийн өсөлтөөс доогуур үзүүлэлт боллоо.
Японы энэ оны гуравдугаар улирлын бодит дотоодын нийт бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеэс 0.3 хувиар өссөн байна.

Японы энэ оны гуравдугаар улирлын бодит дотоодын нийт бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеэс 0.3 хувиар өссөн байна. Тус улсын Засгийн газраас гаргасан мэдээллийн дагуу уг үзүүлэлт нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хоёр улирал дараалан буураад буй.

Японы Төв банк долдугаар сард бодлогын хүүг 0.1 нэгж хувиас 0.25 болгож өсгөсөн нь 2008 оноос хойших хамгийн өндөр түвшин юм. "Хэрэв эдийн засгийн идэвхжил хүлээгдэж буйгаар өөрчлөгдвөл  бодлогын хүүг үргэлжлүүлэн өсгөнөхэмээн тус банкнаас мэдэгдсэн байна.

Жилийн дүнгээр тус улсын эдийн засаг 0.9 хувиар тэлсэн нь шинжээчдийн таамаглалаас давсан ч өмнөх улирлын 2.9 хувийн өсөлтөөс доогуур үзүүлэлт боллоо.

Эдийн засгийн үзүүлэлт гарснаар Nikkei 225 индекс 1.28 хувиар,Topix 0.96 хувиар тус тус өссөн байна. Харин иенийн ам.доллартой харьцах ханш 0.29 хувиар суларч, 156.71-д хүрчээ.   

mobile-logo